Бидний мөрөөдөлд Хятад улс бий
2019-03-21 10:50:53 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Ромын энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Же\ “Ши Жиньпин дарга бидэнд хариу захидал бичсэнд маш баярлаж байна, үнэхээр санаад ормооргүй” гэж Ромын Үндэсний сургуулийн ахлах ангийн сурагч Жиованни баярлан хэллээ.

Түрүүхэн тус сургуулийн багш сурагч БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал бичсэн юм. Тэд захидалдаа хятад хэл сурч байгаа байдал болон ололт амжилтаа ярьж, Хятадын эдийн засаг нийгмийн түргэн хөгжлийг бахархан гайхширч байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ сарын 18-нд эдгээр залуучууд Ши Жиньпин даргын хариу захидалын хүрээнд идэвхтэй ярилцлана хийсэн бөгөөд тэд нарын ярианд ирээдүйн тухай сайн сайхан хүсэл мөрөөдөл бялхаж байв.

Ши Жиньпин хариу захидалдаа, “Та нарын захидлыг олсон, хятад хэлээр үзэл бодлоо сайхан илтгэж байгаад миний бие маш баяртай байна. Танай сургууль хятад хэлний олон улсын байгалийн ухааны ахлах анги нээж Хятад Италийн нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэх эрмэлзлэлтэй залуучуудыг хүмүүжүүлж байна. Та нар захидалдаа Күнзийн сургуулиар дамжин Хятад улсыг илүү ойлгож, дэлхийн өргөн уудам болон олон талт соёлын үнэ цэнийг ойлгосон байна. Энэ бол та нарын суралцах практик дунд олсон ололт юм. Та нарын шинэ цаг үеийн “Марко Поло” болж, хоёр орны соёлын солилцооны элч болохыг хүсэж байна” гэлээ.

Уг сургуулийн захирал Лиалай, “Манай сурагчид энэ хэдэн жил хятад хэлийг маш чармайн суралцсан, Ши Жиньпин даргын хариу захидал тэдэнд авч хэлбэл хамгийн сайн зоригжуулал ба үнэлгээ болсон” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124263834