Ши Жиньпин: Сонгодог бүтээлээр ард олонд үйлчлэх хэрэгтэй
2019-03-05 10:45:34 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жил бүрийн гуравдугаар сард Хятад улсын хоёр чуулган болдог. Энэ сарын 4-нд Ши Жиньпин дарга XIII сонгуулийн БХУТЗЗ-ийн II чуулганд оролцож байгаа соёл урлагийн салбар, нийгмийн шинжлэх ухааны салбарын гишүүдтэй уулзаж, тэдний нэгдсэн хэлэлцүүлэгт оролцон санал санаачилгыг сонссон байна. Үүнийг 2014 оны соёл урлагийн ажлын зөвлөгөөний дараа Хятадын соёл урлагийн хөгжлийн талаар Хятадын дээд удирдагч дахин чухал үг хэллээ гэж хүмүүс үзэж байна.

Ши Жиньпин, “Сонгодог бүтээлээр ард олонд үйлчлэх хэрэгтэй. Үнэ цэнэтэй, учир утгатай урлагийн бүтээл болон эрдэм шинжилгээний судалгаа нь бодит байдлыг харуулж, бодит байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Мөн бодит асуудлыг зохицуулахад ашигтай бөгөөд бодит байдалд хариулт өгсөн байх хэрэгтэй” гэжээ. Олноороо Хятадын бодит байдалд үндэслэн Хятад улсын хөгжил дэвшил болон орчин үеийн Хятадын хүмүүсийн сайн сайхан амьдралыг харуулж, Хятадын үзэл баримтлал, Хятадын үнэт зүйлийн тухай үзэл, Хятадын хүчин чадлыг сайтар тайлбарлан харуулахыг тэрээр хүссэн байна. Урлагийн бүтээл нутаг усныхаа үндсэн байдалд зохицон, цаг үеийн байдлыг үндэслэн бүтээлийнхээ үзэл санаа, соёлын агуулга, урлагийн үнэ цэнийг дээшлүүлэхийг тэрээр хүссэн байна.

Ши Жиньпин, “Цаг эринтэй зэрэгцэн урагшлах хэрэгтэй. Хятадын онцлогтой социализм шинэ эринд орлоо. Шинэ эринийг тэмдэглэж, магтан дуулах үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шинэ эринд тулгарч буй асуудалд зөв хариу өгч, орчин үеийн Хятад улсын агуу их бүтээн байгуулалтаас уран бүтээлийн сэдвээ олж, зохион бүтээх онгодоо олж, манай эриний түүхийн асар их өөрчлөлтийг гүнзгий тусган, цаг эриний үзэл баримтлалыг харуулж, цаг эринийг зураглан, ёс суртахууныг тодруулан босгох ёстой” гэж онцолжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Энэ жилд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. 70 жил хичээн зүтгэсний дүнд Хятад улсад том өөрчлөлт гарч, Хятадын үндэстнүүдийн түүхэнд төдийгүй дэлхий дахины түүхэнд сэтгэл хөдөлгөм тэмцлийн туульсыг туурвисан юм. 70 жилийн турших нам ард түмний тэмцлийн практикийг гүнзгий харуулж, БНХАУ-ын 70 жилийн түүхт шинэчлэлтэд агуулсан дотоод логикийг гүнзгий тайлбарлан, түүхт амжилтад хүргэсэн Хятадын социализмын замнал, онол, тогтолцоо, соёлын давуу талыг тодорхой өгүүлэн, Хятадын онолоор Хятадын практикийг тайлбарлан, нам ард түмний үргэлжлэн урагшлахад үзэл баримтлалаар урам зориг хайрлах ёстой” гэжээ.

Ши Жиньпины илтгэлд гишүүд санал нэгдэж байлаа. Сонгодог бүтээлийн талаар БХУТЗЗ-ийн гишүүн, Хятадын алдарт кино уран бүтээлч Жакие Чан Хятадын анхны уран зөгнөлт кино “Төөрч тэнэсэн дэлхийн бөмбөрцөг”-ийн тухай хэлэхдээ, “Хятад улс ийм киног хийсэн гэж итгэмээргүй юм гэж гадаадын олон хүмүүс надад ярьж байлаа. Энэ кино хүмүүсийн талархлыг хүлээж буйд би маш баяртай байна. Иймэрхүү дэвшилтэт технологийн киног хийх чадвар бидэнд байгаа” гэжээ.

Мөн өдрийн хэлэлцүүлэгт оролцсон Жакие Чан сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, “Нэгдсэн хурлын дараа Ши Жиньпин дарга надаас ойрд ямар кино хийж байна вэ гэж асуусан. Би саяхан “Qomolangma” киноны дүрд тоглосон. Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэж, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд уг киногоор бэлэг барих гэсэн юм” гэж байлаа.

БХУТЗЗ-ийн гишүүн, Хятадын нэрт драмын жүжигчин Фэн Юаньжэн хэрхэн ард олонд нэн сайн урлагийн бүтээл хангаж үйлчлэх бэ гэж яриагаа эхлүүлээ. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, ”Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн уран бүтээлчид үзэл санаатай байх хэрэгтэй гэдэг нь надад гүн сэтгэгдэл өглөө. Түүний хэлж байгаа үзэл санаа бол даруй Хятадын үзэл баримтлал болно. Бий бүхэн ард олны төлөө байх бол шилдэг уран бүтээлчдийн тэргүүн үүрэг бөгөөд түүнийг үеийн үед уламжлах хэрэгтэй” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124194533