XIII сонгуулийн ХАУТЗЗ-ийн II чуулган нээгдэв
2019-03-04 11:00:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агенталгйин Энэ сарын 3-ны өдрийн цахилгаан мэдээ Энэ сарын 3-ны өдрийн 15:00 цагт Бээжин хотноо XIII сонгуулийн ХАУТЗЗ-ийн II чуулган нээлтээ хийж, Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид оролцов.

Хуралд ХАУТЗЗ-ний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны дарга Ван Ян УТЗЗ-ийн байнгын хорооны ажлыг тайлагналаа. Тэрээр, “2019 он бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зангилаа жил юм. ХАУТЗЗ-ний XIII удаагийн бүх Хятадын хорооны зөвлөлдөх байгууллагын үүргээ сайтар биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад түлхүү анхаарч, эрсдэлээс сэргийлэх, ядууралтай тэмцэх, бохирдлыг засах 3 гол үүргээ сайтар биелүүлж, улс төрөөр зөвлөлдөх, ардчиллаар хянах, улс төрийн хэрэгт оролцох үүрэг хариуцлагаа биелүүлж, санал санаачилга дэвшүүлэн, нийтлэг ойлголтыг өргөжүүлэх ёстой” гэжээ.

ХАУТЗЗ-ний XIII сонгуулийн бүх Хятадын хорооны II чуулган 11 хоног үргэлжилж, Хятадын олон нам бүлэг, олон салбар, үндэстнүүдийн 2100 гаруй гишүүд хуран цугларч, тэд Ван Яны тайлагнасан ажлыг хэлэлцэж, Засгийн газрын ажлын тайланг сонсон, Хятадын өөрчлөлт хөгжлийн бодлого чиг хандлагын тухай санал санаачилга дэвшүүлэх юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124189473