Мяо үндэстнүүд аялал жуулчлалыг хөгжүүлсэнээр ядуурлыг бууруулж чаджээ
2019-02-25 11:16:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Гуаншигийн Руншүй мяо үндэстний өөртөө засах шяньд “Бэл дээрх уулзалт” уламжлалт баяр болж өнгөрөв. Сүүлийн жилүүдэд тус үндэстний өв соёлд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлсэнээр бүс нутгийн дахь ядуурлыг бууруулж чадсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилд уг шянийн 10 мянга орчим иргэн аялал жуулчлалыг хөгжүүлснээр ядуу зүдүү байдлаас аврагдсан аж. 2018 онд бүх шянийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 6 сая 8779 мянган жуулчин хүлээн авч, 7.847 тэрбум юаний орлого олжээ.

“Бэл дээрх уулзалт” уламжлалт баярыг 2006 онд төрийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124159319