Ши Жиньпин Ираны парламентын дарга Али Ларижанийг хүлээн авч уулзав
2019-02-21 16:55:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \сурвалжлагч Сүнь И\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 20-нд Ардын их хурлын танхимд Ираны парламентын дарга Али Ларижанийг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, “Хятад Ираны найрамдал өнө удаан түүхтэй. Хоёр талын харилцан итгэлцэл, найрамдал удаан хугацааны шалгалтыг даван туулсан юм. Олон улс болон бүс нутгийн байдалд ямар нэг өөрчлөлт гарсан ч Хятадын тал Ирантай стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэх зорилгоо өөрчлөхгүй. Шинэ нөхцөл байдалд Хятад-Иран стратегийн харилцан итгэлцлээ улам гүнзгийрүүлж, хоёр талтай холбогдох голлох болон анхаарч байгаа томоохон асуудал дээр харилцан ойлгож дэмжинэ. Харилцан зохицуулалтаа нягтруулж, нэг зорилтын төлөө ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, аюулгүй байдал, террористыг эсэргүүцэх, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Олон улсын олон талын зохицуулалт уялдаагаа эрчимжүүлж, олон улсын шинэхэн харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтаар байгуулна.

Хууль тогтоох байгууллагын харилцаа бол Хятад-Ираны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. БХАТИХ болон Ираны парламент солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, төрийг засах туршлагаа харилцан суралцаж, олон улс болон бүс нутгийн байгууллагын хүрээн дэх нэвтрэлцээ хамжилцаагаа нягтруулж, хууль тогтоох байгууллагын хоёр талын харилцааг ахиулах дундах чухал ахиулах үүргийг улам бадруулах хэрэгтэй гэж Ши Жиньпин онцлов.

Хятадын тал бүс нутгийн энх тайванг ямагт анхаарч, олон улс болон бүс нутгийн олон талын хамтын ажиллагааг санаачилж, Дундад Дорнод эртхэн тогтвортой болж хөгжлийн замаар замнахыг ахиулна. Ираны бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд үзүүлж байгаа бүтээн байгуулалтын чанартай үүргийг бид дэмжиж, Ираны талтай бүс нутгийн асуудлаар нягт нэвтрэлцээ зохицуулалттай байхад бэлэн байна гэж Ши Жиньпин чухалчилжээ.

Ларижани Ираны дээд удирдагч Хаменеи болон Ерөнхийлөгч Роханийн Ши Жиньпин даргад дамжуулсан мэндчилгээг уламжлав. Тэр хэлэхдээ, “Иран-Хятадын харилцааг алсын хараатай хөгжүүлэхийг эрмэлздэг. Иран-Хятад найрамдалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр орны язгуур ашиг сонирхолтой нийцэх бөгөөд Ази болон дэлхийн энх тайван болон тогтвортой байдал хөгжилд чухал ач холбогдолтой. Шинэ нөхцөл байдалд Хятадын талтай улс төрийн харилцан итгэлцлээ ахиулж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулан, олон улсын үйл хэрэгт харилцан дэмжлэг үзүүлэхэд Ираны тал бэлэн байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124146841