Ши Жиньпин "Чан Э-4"-ийн судалгаанд оролцсон ажилтнуудтай уулзав
2019-02-21 10:36:35 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 20-нд АИХ-ын ордонд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын Сарыг тандах төслийн "Чан Э-4"-ийн судалгаанд оролцсон төлөөлөгчтэй уулзжээ. Тэрээр хэлэхдээ, “Сансрын судалгаа хязгааргүй. Хятадын шинжлэх ухаан технологи, сансар судлалын өргөн олон ажилтнууд Сарыг тандах төслийн зорилтыг биелүүлэхийн төлөө, дэлхийн сансрын ажил үйлсийг хөгжүүлэхийн төлөө улам хичээж, хүн төрөлхтөн сансар огторгуйг энх тайвны зорилгоор ашиглахын төлөө, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөөх үйлсэд Хятадын оюун ухаан, Хятадын төсөл, Хятадын хүчин чармайлтыг нэмэрлээрэй” гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Агуу их ажил үйлс бүтээхийн тулд шинийг бүтээхээр үндэс болгож, уйгагүй хүчин чармайлтаар амжилтад хүрдэг юм. Хятадын сансрын ажил үйлс олон улсын өнөр баялаг ололт амжилттай хамтын ажиллагааг ахиулж, "Чан Э-4" үүргээ бүрэн дүүрэн амжилттай биелүүлэхэд олон улс орон хувь нэмрээ оруулсан юм” гэжээ.

Сарын тандагч "Чан Э-4" аппарат товлосон үүргээ амжилттай биелүүлж, хүн төрөлхтний түүхэнд сансрын судалгааны шинэ хуудсыг нээсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124144857