Цагаан сарын өлзийт өдрийг угтан оньсого таав
2019-02-20 17:05:46 Эх сурвалж: Синхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ Хятад үндэстнүүдийн уламжлалт баярын нэг болох шинийн арван тавны өлзийт өдрийг угтаж Баарин баруун хошууны номын сангаас оньсого таах шагналт уралдаан зохион явуулав.

Цагаан шинийн арван дөрвөнд Өвөр монголын Баарин баруун хошууны номын сан руу өвгөд, идэр залуус, хүүхэд багачууд зүг бүрээс яаруухан хуран цугларцгаалаа. Номын сангаас тусгайлан бэлтгэсэн өлзий бэлгэтэй улаан дэнлүү дээр өлгөсөн өнгийн цаасан дээр дурайтал дармалдсан монгол хятад оньсогууд байх. Номын сангийн ажилтнууд оньсого таахаар ирсэн уншигч бүрийг баярлан угтана. Орон нутаг, үндэстний түүх соёл, шилдэг зан үйл, сургаал цээр, байгаль орчин зэрэг агуулгыг хамарсан монгол хятад хоёр хэлээр нямбай бэлтгэсэн 460 гаруй оньсогыг цаг гаруй хугацаанд 200 гаруй хүмүүс тааж, шагналаа гардацгаав.

Жил бүрийн шинийн арван дөрөвний өдөр Баарин баруун хошууны номын сан шинийн арван тавны өлзийт өдрийг угтан оньсого таах ажиллагааг долоо дахь удаагаа явуулж байна. Тэтгэвэртээ суусан ахмадууд, сургуулийн сурагчид, энгийн иргэдээс гадна жуулчид ч энэхүү ажиллагаанд идэвхлэн оролцож оньсого таан уралдах болсон нь цагаан сарыг өнгөрүүлэх нь нэгэн шинэ хэв заншил болжээ. \Нийтлэл зургийг Баарин баруун хошууны Улс төрийн зөвлөлгөөний Хөхдавалгаан\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124141456