Хятад анх удаа хэт ягаан туяаны зургийн аппаратаар Антарктидын салхич шувууг автоматаар хянав
2019-02-15 17:11:17 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Антарктидын Жүншань өртөөний 2-р сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \сурвалжлагч Лю Шыпин\ Хятадын 35-р Антарктикийн экспедицийн хэсгийн гишүүд Антарктидын салхич шувууг системтэй судалсны суурин дээр анх удаа хэт ягаан туяаны зургийн аппарат зэрэг дэвшилтэт технологиор түүний үржин төлжиж байгаа экологийн байдлыг автоматаар хянан шалгав.

Хоёр сар гаруй үргэлжилсэн экспедицийн хэсгийн ажиллалаж байсан хугацаанд, тус экспедицийн гишүүн, Бээжингийн Боловсролын их сургуулийн профессор Жан Жэнван Антарктидын Жүншань өртөөний шувууны төрөлд анх удаа системтэй судалгаа болон хянан шалгалт хийж, давуу талт цасны салхич шувууны 470 үүрийг илрүүлж, түүний дундаас 109 үүрийн шуувуудын үржин бойжиж байгаа байдлыг хянан судлав. 11 хэт ягаан туяаны зургийн аппаратаар цасны салхич шувууны үржин төлжиж байгаа байдлын хянан хэмжилтээр дамжин, инкубаторын болон буйжиж байгаа үеийн оргил үе нь шөнө болохыг тогтоожээ.

Антарктидын шувууны төрөлд, тоогоор хамгийн олон нь нисч чадахгүй "Нутгийн уугуул" болох оцон шувуу, харин цасны салхич шувуу бол нисч чаддаг "Нутгийн уугуул". Тэр нь голдуу криллээр хүнс болгон, Антарктикийн тэнгисийн экологийн системийн гол заалт амьтны төрөл болох юм. Цасны салхич шувууны үүр нь Антарктикийн хуурай болон арлын дээрх хадны завсар байдаг, 11-р сарын эцсээс 12-р сарын эхний үед өндөглөж, үржих хугацаа нь 90-100 хоног байдаг.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124121046