"Дэлхийн энхийг сахиулах Хятадын арми" сэдэвт үзэсгэлэн НҮБ-ын төв байранд нээгдэв
2019-02-13 16:24:45 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн НҮБ-ын энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жү Хүнлян, Шюй Шяолэй\ Цэргийн төв зөвлөлийн Улс төрийн ажлын хэлтэс, БНХАУ-аас НҮБ-д байнга суугаа төлөөлөгчдийн хамтран зохион байгуулсан "Дэлхийн энхийг сахиулах Хятадын арми" сэдэвт үзэсгэлэн 11-ний өдөр Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд нээгдэв.

Үзэсгэлэнг "НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцогчид", "Олон улсын далайгаар аюулгүй нэвтрэхийг сахин хамгаалах", "Олон улсын туслалцаа дэмжлэг үзүүлэх" болон "Солилцоо хамтын ажиллагааны аюулгүй байдлыг хангах" гэсэн 4 хэсэг агуулгатай. 17 самбар, 60 гаруй фото зураг, хятад англи хэлээрх бичил видеогоор дэлхийн энхийг сахигч Хятадын армийн үлгэрүүдийг хүүрнэж, Хятадын цэргийн энх тайвны төлөө зүтгэсэн үнэн бодит үйл ажиллагааг тэмдэглэв.

БНХАУ-аас НҮБ-д байнга суугаа төлөөлөгч Ма Чаошюй, НҮБ-ын нарийн бичгийн даргын орлогч Харли, Хятадын ардын чөлөөлөх армийн төлөөлөгчдийн ахлах Мао Найгүө нар нээлтийн ёслолд оролцож үг хэлэв.

Ма Чаошюй хэлэхдээ, Хятад улс бол ямагт дэлхийн энхийг бүтээн байгуулагч, Хятадын арми бол ямагт дэлхийн энх тайвныг хамгаалах гуйвшгүй хүчин мөн. Бид дэлхийн улсуудтай хамт НҮБ-ын энхийг сахиулах ажил болон дэлхийн энх тайванд жинтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. Харли хэлсэн үгэндээ, Хятадын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлж, Хятадын армийн энхийг сахиулах ажиллагаанд тогтвортой мөртөө өргөн дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Мао Найгүө хэлэхдээ, Хятадын арми шударга ёстой зэрэгцэн урагшилж, энх тайвныг эрхлэмж, амь насыг ямагт дээдлэн, амар амгалан хамгаалах болно гэжээ.

Уг үзэсгэлэн 2-р сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. НҮБ-ын холбогдох албан тушаалтнууд, дэлхийн улсуудаас НҮБ-д байнга суугаа төлөөлөгчдийг оролцуулсан 200 гаруй хүн нээлтийн ёслолд оролцлоо.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124110435