Ши Жиньпин Катарын Эмир Тамимыг хүлээн авч уулзав
2019-02-02 08:34:06 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

 

1- р сарын 31-ний өдөр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын танхимд Катарын Эмир Тамимыг хүлээн авч уулзав. Уулзалтын өмнө, Ши Жиньпин Ардын их хурлын танхимд Эмир Тамимыг угтах ёслол зохиов. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ли То\

Синьхуа агентлагийн Бээжингийн нэгдүгээр сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ \сурвалжлагч Лю Хуа\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин 31-ний өдөр Ардын их хурлын танхимд Катарын Эмир Тамимтай уулзалт хийлээ. Хоёр улсын тэргүүн, харилцан итгэлцэж, эрх тэгш харилцан ашигтай, хамтаар хөжих Хятад, Картын стратегийн түншлэлийн харилцаа байгуулахыг санал нэгтэй зөвшөөрөв.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, 2014 онд, миний бие Катарын ноён Эмиртэй Бээжинд Хятад, Катарын стратегийн түншлэлийн харилцаа байгуулсныг зарлаж, талуудын харилцааг хөгжүүлэх талаар нэгдмэл ойлголцолд хүрэв. Талуудын хамтын хүчин зүтгэлтээр, хамтын нэгдмэл ойлголтод хүрч, хоёр орны ард түмэнд үнэн бодит ашиг хүртээж байгааг хараад маш их баярлаж байгаа. Тамим эн тэргүүнд Ши Жиньпин болон Хятадын ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. Тамим Хятад болон Катар улс бол стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон улс, талуудын найрсаг харилцаа хурдтай хөгжиж байна гэжээ.

Катар нь Хятадын эдийн засагийн хөгжилд итгэлтэй, хамгийн түрүүнд "Нэг бүс-Нэг зам" санаачилгыг хүлээн авсан улсын нэг, Хятадын талтай эрчим хүч, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт хамтран ажиллахыг хүсэж байна.

Хэлэлцээрийн дараа хоёр улсын тэргүүн талуудын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

 Уулзалтын өмнө, Ши Жиньпин Ардын их хурлын танхимд Тамимыг угтах ёслол зохиов. Ян Жечы, Ү Вэйхуа, Ван И, Ян Чуаньтан, Хэ Лифэн нар оролцов.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124078191