Ши Жиньпин ОУОХ-ны Ерөнхийлөгч Бахыг хүлээн авч уулзав
2019-02-01 12:13:27 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

1-р сарын 31-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын танхимд Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Бахыг хүлээн авч уулзав. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ли Тао\

Ши Жиньпин, Бах болон Олон улсын олимпийн хороо нь Хятадын олимпийн хөдөлгөөн, спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, спорт, олимпийн хөдөлгөөнөөр дамжуулан дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжиж ирсэнд талархаж байна. Хятадын тал Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэлийг маш чухалчилж байгаа бөгөөд бэлтгэл ажил маш эрчтэй, дэг журамтай явагдаж байна гэж онцолсон. Ногоон, хуваалцсан, нээлттэй, шударга өвлийн олимп зохион байгуулахаар бид чармайн ажиллаж байгаа. Ерөнхийлөгч Бах ноён та үнээй саналаа дэвшүүлэхийг хүсэж байна гэжээ.

Бээжингийн Өвлийн олимпийн бэлтгэл ажил өндөр үр ашигтай, ажмьжиргааны хүч бялхаж байгаа нь надад гүн сэтгэгдэл өгөв. Хятадын тамирчид тэмцээнд идэвхтэй бэлтгэл хийж байгаа бөгөөд Олимпийн өв болон тогтвортой хөгжлийг маш сайн уялдуулж, өвлийн олимпод Хятадын ард түмэн туйлын халуун сэтгэлгээтэй байгааг олж харлдаа. Хятадын Синьхуа агентлаг нь Олон улсын олимпийн хорооны хамтран ажиллах мэдээллийн агентлаг болж, Хятадын ССТV удахгүй Олимпийн сувгийг нээхнээх гэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124075150