Хойд Солонгосын Найрамдлын урлагийн хамтлаг Хятадад аялан тоглолт хийв
2019-01-28 17:21:43 Эх сурвалж:
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНАСАУ-ын Найрамдлын урлагийн хамтлагийн тоглолт энэ сарын 27-нд Бээжингийн Үндэсний их театрт боллоо. Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч ШэньХун

Синьхуа агентлагийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Пань Же\

Цагаан сарын баяртай холбогдуулан БНАСАУ-ын Найрамдлын урлагийн хамтлаг Хятадад аялан тоглолт хийсэн үзэгчдэд уран сайхны тоглолтын таашаал төрүүлсэн бөгөөд хоёр орны соёлын солилцооны гүүрийг тавив.

Тус хамтлаг нь үндэсний найрал хөгжмийн хамтлаг зэргээс бүрдсэн 300 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Энэ үеэр уянгалаг аялгуутай бүжиг, Солонгос үндэсний өвөрмөц дуу болон каягыме хөгжим, оркестрын тоглолтыг сонирхуулснаас гадна 10 гаруй Хятадын сонгодог дуу хөгжмийг эгшиглэв.

Сүүлийн нэг жилд БНХАУ болон БНАСАУ-ын соёлын солилцоо өдөр ирэх тутам нягтарсаар байна. 2018 оны 4 дүгээр сард Хятадын Урлагийн хамтлаг Хойд Солонгост аялан тоглож, “Хавар саатсан дөрвөн улирал” олон улсын нөхөрлөлийн урлагийн XXXI баярт оролцон, "Эмэгтэйчүүдийн Улаан отряд", "Жизель" бүжгэн бүжгийг тоглож үзэгчдийн таашаалыг хүлээсэн. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятад болон Хойд Солонгосын уран бүтээлчид Пхеньян хотод хоёр удаагийн хамтарсан тоглолт тавьсан.

Хоёр улс хоорондын дипломат харилцаа нь ард иргэдийн дотно харилцаанаас шалтгаалдаг. Энэ удаагийн аялан тоглолт нь Хятад болон Хойд Солонгосын соёлоос харилцан суралцах, хоёр орны ард түмний нөхөрлөлийг зузаатгах, уламжлалт нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124054481