Армийн ахмад удирдлагуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв
2019-01-23 11:12:35 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 22-нд Цэргийн төв зөвлөл Бээжинд буй армийн ахмад удирдлагуудыг эргэж, уран сайхны тоглолт гаргав. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин армийн ахмад дайчид, тэтгэвэрт гарсан ахмад удирдлагуудад баярын мэндчилгээ, сар шинийн сайн сайхны ерөөлийг дэвшүүлэв.

Үдээс хойш 3 цаг 30 минутын үеэр Ши Жиньпин ахмад дайчид, удирдлагуудын дунд ирж, тэд нартай халуун дотноор гар барьж, тэдний эрүүл мэнд, амьдралын нөхцөл байдлыг асууж лавлав. Мөн намын XIX их хурлын үзэл санааны удирдлага дор өнгөрсөн жил улс орон, цэрэг армийн салбарт гарсан шинэ байдал, шинэ ололт амжилтыг эргэн дурсав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124029920