Ши Жиньпин Кубын Төрийн Зөвлөлийн тэргүүн, Сайд нарын Зөвлөлийн дарга Диез Карнеллтай уулзалт хийв
2018-11-09 17:12:17 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өчигдөр буюу энэ сарын 8-ы өдөр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Кубын Төрийн Зөвлөлийн тэргүүн, Сайд нарын Зөвлөлийн дарга Диез Карнеллтай Бээжинд уулзалт хийв.

Ши Жиньпин Диез Карнеллыг Хятад улсад анх удаагаа төрийн айлчлал хийж буйд хүндэтгэл илэрхийлж, Кубын Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Рауль Кастрод миний чин сэтгиэлийн мэндчилгээг дамжуулна уу гэжээ. Ши Жиьпин хэлэхдээ, “Куба бол гайхалтай агуу их улс бөгөөд хагас зууны турш саад бэрхшээлийг даван туулж, өөрийнхөө замаар замнаж, дэлхийн ард түмний хүндэтгэлийг хүлээсэн юм. Хятад, Куба хоёр орон цөм социалист орон, сайн найз, сайн нөхөр, сайн анд юм. Хоёр талын найрамдал цаг хугацаа, олон улсын будлиантай өөрчлөлт хувиралтыг даван туулсан гэдгийг бодит хэрэг гэрчилж байна. 58 жилийн тэртээ Фидель Кастро нөхрөөр удирдуулсан Куба улс нь бөмбөрцгийн баруун хагаст юуны тэргүүнд Шинэ Хятадтай дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээр удирдуулсан ККН болон ард түмэн Хятадын тусгаар тогтнолоо хамгаалж, улс орноо бүтээн байгуулах шударга үйлсийг дэмжсэнийг Хятадын ард түмэн мартахгүй юм. Миний бие хоёр удаа Куб усад айлчилж, Фидель гуайтай үзэл бодлоо гүнзгий солилцсоноо өнөөдөр ч гэсэн миний дотор тов тодорхой байна. Хятад Куб хоёр орон хоёр улсын ахмад үеийн удирдлагуудын байгуулсан нөхөрлөлийг нэн илүү нандигнан хайрлаж улажлан хөүжүүлж, Хятад Кубын найрамдалт хамтын ажиллагааны шинэ хуудсыг хамтаар бичигэлэх ёстой” гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, “Кубын нам, засгийн газар, ард түмэн Хятад Кубын харилцааг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж ажиллаж байгаа зоргийг Хятадын тал өндөр үнэлдэг билээ. Хоёр тал өндөр зогсон алсыг харж, нэгдэлтэй төлөвлөгөө боловсруулан, Хятад, Кубын харилцааны гүнзгий хөгжлийг ахиулах хэрэгтэй. Улс төрийн талаар харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан дэмжиж, эдийн засгийн талаар харилцан ашигтай хамтаар хожиж, харилцан туслалцан, улс орны засаглалын талаар хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан суралцах ёстой. Хоёр талаараа харилцан бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж байгаа чухал асуудлаар харилцан дэмжих хэрэгтэй. Кубын улс орны бүрэн эрхээ хамгаалж, өөрийн орны байдалд зохицсон социализмын замаар замнахыг эрс дэмжинэ. Кубын ард түмэн Лаур нөхөр болон тэргүүлэгч нөхөр та зэрэг Кубын удирдлагуудын эрс бат эрч хүчтэй удирдлага доор, цаг үетэй хамт нээн урагшилж, эв нэгдэлтэй тэцэцгээж тарслатгүй шинэ амжилтанд хүрч чадна гэдгийг итгэж байна. Кубын тал урт хугацааны турш Хятад болон Латин Америк, Карбийн тэнгисийн орнуудын харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй чухал үүрэг гүйцэтгэж ирсснийг Хятадын тал сайшааж байна. Кубын талтай хамт олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар хэлхээ холбоо, зохицуулалтаа нягтруулахад бэлэн байна. Кубын тал “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтад оролцохыг баяртай угтаж байгаа бөгөөд хоёр талаараа эдийн засаг худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, био эм бэлдмэл зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа сайтар төлөвлөн тогтвортой ахиулах хэрэгтэй. Тэргүүлэгч нөхөр та саяхан Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогоор зочилсон. Кубын тал энэхүү боломжийг ашиглан, Хятад руу хийх экспортоо өргөтгөхийг Хятадын тал баяртай хүлээн авна. Хятад улс нь Кубтай хамтын ажиллагаа өрнүүлэн, шударга ёс, ашиг тусыг зөв ойлгож, дэмжлэг үзүүлж чадах зүйлээ бид заавал дэмжлэг үзүүлнэ. Бид нар социалист бүтээн байгуулалт, шинэчлэлт, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад харилцан суралцах ёстой. Хүмүүнлэгийн салбарын солилцоогоо эрчимжүүлэн, хоёр улсын ард түмэн, ялангуяа залуучууд хоорондын харилцан ойлголцол, найрамдлыг зузаатгаж, Хятад Кубын харилцааг гүнзгийрүүлэхэд байнгын түлхэц түлхэц болгоно ёстой” гэжээ.

Диаз Канелл юун тэргүүнд ерөнхий нарийн бичгийн дарга Лауль Кастрогийн Ши Жиньпин даргад өгсөн дотнын мэндчилгээ сайн сайхны ерөөлийг уламжилав. Диаз Канелл илэрхийлэхдээ, “Куб нь бөмбөрцөгийн баруун хагасаын хамгийн анх Шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улс болсноороо бахархадаг. Кубын ард түмэн Хятадын ард түмэнд ямагт найрсаг ханддаг бөгөөд Хятад улсын Кубын шударга үйл хэргийг дэмжиж, Кубад нандин туслалцаа үзүүлсээр ирсэнд баярлаж явдаг. Фидель Кастро тэргүүлэгч өөд болоход, эрхэм Ши Жиньпин та Куб улсаас БНХАУ-д суугуу элчин сайдын яамд хүрч эмэгнэл илэрхийлсэн нь Кубын ард түмний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн. Кубын шинэ үеийн удирдагууд хоёр улсын нөхөр, андын хоорондох уламжлалт найрамдлыг үргэлжлэн бэхжүүлнэ. Куб Хятадын харилцаа харилцан хүндэтгэл, харилцан итгэлцлийн суурин дээр байгуулагдаж, олон улсын будлиантай сорилтуудыг даван туулж, ирээдүйд аливаа сорилтыг даван туулах нь лавтай. Хятадын хөгжлийн асар их ололт амжилтыг Куб улс маш их бахархаж байна. ХКН-ын 19 дүгээр их хурлын дурдсан үзэл баримтлалыг Кубын нам маш өндрөөр үнэлж буй бөнөөд харилцан суралцан, дотоодын эдийн засаг, нийгмийн хэлбэрээ шинэчлэх болон социалист бүтээн байгуулалтын үйл хэргийг илүү сайн ахиулахад бэлэн байна. Хоёр орон дээд зиндааны харилцаа болон улс төрийн ярилцлагаа үргэлжлэн баримталж, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын салбарын солилцоогоо эрчимжүүлэн, олон улсын үйл хэрэгт ойлголцлоо гүнзгийрүүлнэ” гэжээ.

Уулзалтын дараа хоёр орны тэргүүн хамтын ажиллагааны баримт бичигтуудад гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Уулзалтын өмнө, Ши Жиньпин Диаз Канеллыг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123690932