Монгол Улсын зохиолч Б.Шүүдэрцэцэг ӨМИС-д лекц уншив
2018-10-12 11:34:04 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ /Х.Үзэсгэлэн Б.Болорцэцэг/ Сүүлийн үед хүмүүсийн анхааралд орж уншигчдын сэтгэлд хүрч байсан “Ану хатан”, “Хотол цагаан гүнж”, “Хулан”, “Сэтгэлийн анир” зэрэг бүтээлийн эзэн Монгол Улсын зохиолч Б.Шүүдэрцэцэг өчигдөр Өвөр монголын их сургуульд “Монгол романы хөгжил ба монгол эмэгтэй зохиолчдын романы тойм” сэдвээр лекц уншив.

Энэ үеэр дэлхийн роман болон монгол романы хөгжлийг тоймлон тайлбарлаж, Монгол Улсын эмэгтэй зохиолчдын зохиол бүтээлээс танилцуулсаны зэрэгцээ өөрийн бүтээл туурвих арга хэлбэр, сэтгэмжийн талаар жишээ татан ярив.

 

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011100001123549749