Санхүү эдийн засгийн комиссын III хурал болов
2018-10-11 09:59:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Санхүү эдийн засгийн комиссын дарга Ши Жиньпин энэ сарын 10-нд ХКН-ын Төв хорооны Санхүү эдийн засгийн комиссын III хурлыг даргалан, өөрийн орны байгалын гамшгийг сэргийлэх чадавхаа дээшлүүлэх, Сычуань-Төвд чиглэлийн төмөр зам байгуулах асуудлыг авч хэлэлцсэн байна.

Ши Жиньпин хуралд чухал илтгэл тавьж, байгалийн гамшгийг сэргийлэхээ эрчимжүүлэх нь улс орны аюулгүй байдал, иргэдийн амьжиргаатай холбоотой тул байгалийн гамшгийг сэргийлэх өндөр үр ашигтай шинжлэх ухаанч системийг бүрдүүлж, байгалийн гамшгаас сэргийлэх бүх нийгмийн чадавхыг дээшлүүлж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдал,үндэсний аюулгүй байдалд найдвартай баталгаа хангах хэрэгтэй. Сычуань-Төвд чиглэлийн төмөр зам байгуулах төлөвлөгөөг нь улс орны өнө удааны энх амгалан байдал, Түвдийн нийгэм эдийн засгийн хөгжилд алс хэтийн маш чухал ач холбогдолтой тул энэ ажлыг эрхбиш сайтар биелүүлэх хэрэгтэй гэжээ.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Санхүү эдийн засгийн комиссын орлогч дарга Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Санхүү эдийн засгийн комиссын гишүүн Ван Хүнин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч Ерөнхий сайд, Санхүү эдийн засгийн комиссын гишүүн Хань Жэн нар хуралд оролцов.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123542913