Жао хайчилбарчин: уран гараараа элбэг хураалтын үзэсгэлэнт сайхан зургийг зурж бүтээлээ
2018-10-09 17:24:15 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Есөн сарын нэгэн долоо хоногийн сүүлчээр, Жао хайчилбарчны соёлын хүрээнд олон хүмүүс хуран цугларчээ. Нэгэн жуулчин цаасан хайчилбар хайчилж байсан Жао хайчилбарчнаас:“Эгч та юу хайчилж байх бэ?” гэж асуусанд Жао хайчилбарчин:“Тариачдын элбэг хураалтын баяр удахгүй хүрч ирэх гэж байгаа тул би элбэг хураалтын зураг хайчлах гэсэн юм” гэж хариуллаа. Арван минутын дараа, олны өмнө элбэг хураалтын хайчилмал зургийг дэлгэхийн дагуу:“Би энэ хоёр элбэг гэдэг үсгийг боловсорсон хоёр эрдэн шиш дээр урлан хайчилж элбэг хураалтыг бэлэгдсэн юм. Эрдэнэ шишийг тойроод элбэг хураалт олсонд баярлан хөгсөж байгаа дөрвөн хүүхэдтэй. Доод талд нь дөрвөн алтан шаргал нангуа, түүний дээр хоёр ширхэг мандарваа цэцэг хайчилсан нь элбэг хураалт өлзий бэлгийг харуулжээ” гэж тайлбарлав.

 

“Үнэхээр дүрслэг сайхан хайчилжээ” гэж жуулчид шагшин гайхалдана. Жарын давааг давж байгаа энэ настныг Жао Мэйлин гэдэг. ӨМӨЗО-ны Далад хошууны Шагжимуни суурины зүүн Хайшинь тосгоны тариачин, уран гараараа нутгийнхаа ширхэг өвс атга шороог хүртэл сайхан зурагладгаар нь хүмүүс түүнийг Жао хайчилбарчин хэмээн нэрлэсэн байдаг.

Жао хайчилбарчин хараахан багаасаа эмэг ээж, авга эгч, зэргэлдээ ойр саахалтынхаа аниа эгч нарынхаа цонхны зураг хайчлахыг үзэн байж өссөн гэж ярьж байлаа. 14 настайдаа анх нарийн төвөгтэй хайчилмал зургийн урлагтай танилцсанаас аваад, энэхүү урлагт сэтгэлээсээ дур бахтай болжээ .

Хуримласныхаа дараа, тэр хадам аав ээжээ асран, хүүхдээ тодомдож , тариан ажилд яарч, тахиа галуугаа тэжээн ёстой нэг тариачин бүсгүйн амьдралыг хийж эхэлжээ. Өдөр нь завгүй болохоор, шөнөдөө тосон дэнгийн бүдэг гэрэл дор, өдрийн харсан үзэмж болон бодож сэтгэсэн зүйлээ урлан зурж, хайчлан урладаг байлаа. Жао хайчилбарчин:“Би хэд удаа зориг мохож байсан ч шүд зуун чармайсаар иржээ. Учир нь би энэхүү урлагт маш хайртай, энэ урлаг гээгдвэл даанч харамсалтай болно” гэж хэлж байлаа.

2008 оны жилийн эхний нэг үдэш, Жао хайчилбарчин нөхөртэйгээ өнгөрсний хүчир зүдгүүртэй амьдралаа эргэцүүлэн ярьж суухдаа гэнэт онгод нь сэргэж “Бид юунд хөдөө тосгоны хэдэн арван жилийн өөрчлөлт хөгжлийг хайчилж урлахгүй байна вэ?” гэж хэлжээ. Ингээд хоёр жилийн хугацаа зарцуулан, зуу дөчин метер урт “Тариачны амьдралын татлага зураг” урлагдан бүтээгдсэн байна.

Энэхүү “Тариачны амьдралын татлага зураг” Хятадын газар шорооны өөрчлөлт хийж тариаг хувааж өрхөд даагаачлуулах хүртэл, анжсаар тариалж байснаас орчин үеийн тариалах хүртэлх хэдэн арван ахуй байдлыг тусган харуулж, 2080 хүн, 365 гаруй адуу үхэр гахай хонь, 331 шувууд, 182 машин тэрэг, 178 байшинг урлан гаргажээ. Жао хайчилбарчны “Монгол түүх соёлын зураг”, “Хятадын хий морийн зураг”, “Ирэх очих таван мянган жил”, “Гурван улсын үлгэр”, “Шүйхүгийн үлгэр”, “Улаан асрын зүүдний хүмүүсийн хөрөг зураг” зэрэг олон хайчилмалын бүтээлтэй байж, үүний дотор “Тариачины амьдралын татлага зураг” гэдэг бүтээлдээ тэрээр хамгийн сэтгэл хангалуун байдаг. Тус бүтээл нь Хятадын үндэстний цөөнхийн биет бус соёлын хайчилмалын үзэсгэлэнд оролцож дотоод гадаадын хүмүүст өндрөөр үнэлэгдсэн байна.

2011 онд ,Жао хайчилбарчин “Хятадын үндэстэний цөөнхийн биет бус соёлыг өвлөн уламжлагч”-аар сонгогдож, 2013 онд, зүүн Хайшинь тосгонд өөрийн 600 хавтгай дөрвөлжин м талбай бүхий хайчилмалын үзэсгэлэнгийн заал байгуулж, таван зуу гаруй бүтээлээ дэлгэн үзүүлжээ. Залгаад гэрийнхээ загасан нуурмагийн дэргэд Жао хайчилбарчны соёлын хүрээ байгуулж, 20 хавтгай дөрвөлжин м талбай бүхий зохион бүтээх өрөө, 260 хавтгай дөрвөлжин м талбай бүхий боловсролын талбар байгуулж, жуулчид тойрон үзэхийн төдийгүй, сурч сонирхын дагуу бас түүж цуглуулах, загас барих, тариачдын гэрийн хоолыг амтархаж чадах болгожээ .

ӨМӨЗО-ны зэрэглэллийн “Биет бус соёлыг өвлөн уламжлагч”-аас гадна бас “Эмэгтэйчүүдийн боловсролын курсын багш”, “Тосгоны багачууд хүүхдийн ордны сургагч”, “Хайчилмал урлагийн ордны дарга”, “Хайчилмал урлагийн хоршоожлын дагуулагч” болжээ. Нэг хайчаар ажлын гараагаа эхлүүлсэн Жао хайчилбарчин тавин хавар намрыг туулан умард нутгийн тосгоны гоё сайхан элбэг хураалтын зургийг хайчлан бүтээжээ .

 

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230040000000000000011120701123534748