Ши Жиньпин боловсролын их хуралд илтгэл тавив
2018-09-11 11:28:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

10-нд Бээжинд бүх Хятадын боловсролын их хурал нээгдэв. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин тус хуралд оролцож чухал илтгэл тавилаа.

Өнөөдөр бол Хятадын багш нарын 34 дэх удаагийн баяр юм. Ши Жиньпин намын төв хорооны нэрийн өмнөөс бүх Хятадын багш нар, боловсролын салбарын ажилтнуудад халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр: Урт хугацааны туршид багш нар намын боловсролын бодлогыг хэрэгжүүлэн, сурган хүмүүжүүлж, хатуужилтай хөдөлмөрлөн, улс орны хөгжил, үндэстний сэргэн мандалтад чухал хувь нэмэр орууллаа. Багш бол хүн төрөлхтний оюун ухааны инженер, соёл иргэншлийн уламжлагч, танин мэдэхүй, үзэл санаа, үнэнийг түгээн, оюун сэтгэхүй шуух, амь нас шуух, шинэ хүн хүмүүжүүлэх эрин үеийн хүнд үүрэг үүрэглэж байгаа юм. Нам, нийгэм, олон нийтээр багшийг хүндэтгэх, боловсролыг дээдлэх нийгмийн ёс зүйг дэмжин, багш нарын улс төр, нийгэм, ажлын байр суурийг дээшлүүлж, өргөн олон багш нарыг зохих ёсоор хүндэтгэх ёстой. Багш нар сурган хүмүүжүүлэх ажлын байрандаа нам, ард түмний үйлст шинэ, улам их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж онцолсон байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123411307