Африк Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад оролцож хөгжлийн үр шимийг хуваалцахыг дэмжинэ
2018-09-04 06:15:33 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 3-ны өдөр Үндэсний хурлын төвд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад, Африкийн удирдагчид, үйлдвэр худалдааны төлөөлөгчдийн дээд хэмжээний уулзалт, Хятад, Африкийн аж ахуйн нэгжийн эздийн VI чуулганы нээлтийн ёслолд оролцон “Xамтдаа баян чинээлэг болцгооё” сэдвээр хэлсэн үгэндээ: Африкийн орнууд Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад оролцохыг Хятад улс дэмжинэ. Африк тивтэй бүх талаар уялдаж, улс орныхоо бодит байдалд нийцсэн, багтаамжтай, нийтэд хүртээмжтэй, харилцан ашигтай, хамтдаа ашиг олж, чанартай хөгжиж, ард түмнээ улам аз жаргалтай амьдруулах замаар хамтдаа замнахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин: Би 3 жилийн өмнө Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Йоханнесбургийн дээд уулзалтын үеэр Хятад, Африкийн хамтын хөгжлийг ахиулах зорилготой хамтын ажиллагааны 10 том төлөвлөгөөгөө танилцуулсан. Одоо эдгээр арга хэмжээ баялаг үр дүнд хүрлээ. Хятад улс Африкийн орнуудтай стратегийн уялдаагаа эрчимжүүлж, эдийн засаг, худалдааны хэлхээ холбоог нягтруулж, Африкийн аж үйлдвэржилт, орчин үеийн байгуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах, ядуурлыг бууруулах зэрэг талаар ихээхэн ахиц гаргаж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны үр дүн Африкийн ард түмэнд үр шимээ өгч байна гэжээ.

Тэрээр: Африк бол Нэг бүс нэг замын түүхэн, зайлшгүй оролцогч гол тал юм. Африкийн орнууд Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад оролцохыг Хятад улс дэмжиж, эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр, хамт зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах зарчмыг баримтлан, Африк тивтэй бүх талын уялдаагаа эрчимжүүлж, бодлогоо ойлголцон, дэд бүтэц, худалдааг холбож, хөрөнгө мөнгөө гүйлгэн, иргэдийг ойлголцуулж, улс орныхоо бодит байдалд тохирсон, багтаамжтай, нийтэд хүртээмжтэй, харилцан ашигтай хамтдаа ашиг олох чанартай хөгжлийн замаар занахад бэлэн байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123372852