Хятадын харъяатуудын төлөөлөгчдийн Х хурал Бээжинд нээгдлээ
2018-08-30 11:29:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ Хятадын харъяатуудын төлөөлөгчдийн Х хурал Бээжинд нээгдэв. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид хуралд оролцов.

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Жао Лэжи ХКН-ын төв хорооны өмнөөс баярын үг хэллээ. Тэр хэлэхдээ, өргөн олон эх орондоо буцсан Хятадын харъяът болон гадаадад амьдарч буй цагаачид эх оронтойгоо зовлон жаргалаа хамтатгаж, улс орны орчин үеийн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

Тэр хэлэхдээ, шинжлэх ухаан боловсролын салбар, инновац бизнес эрхлэлтийн өмнө эгнээнд болон эх орныхоо том үйл явдал, хүндрэл бэрхшээлтэй үе болгонд Хятадын харьяатууд гар бие оролцож, эх оронч сэтгэл, бие дааж хатуужилтай тэмцэх үзэл санаа болон нээлттэй өөртөө итгэлтэй олон улсын дүр төрхийг харуулсан юм гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123352732