Ли Кэчян ДОӨЭБ-ын ерөнхий захиралтай уулзав
2018-08-29 11:04:39 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 28-нд Бээжинд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян "Нэг бүс-Нэг зам" оюуны өмчийн эрхийн дээд хэмжээний хуралд оролцохоор ирсэн Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын ерөнхий захирал Франсис Гайру болон хурлын төлөөлөгчидтэй уулзав.

Ли Кэчян: БНХАУ дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд эдийн засаг чанартай хөгжих чухал үе шатандаа ороод байна. Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах чанга хатуу дүрэм хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоолыг боловсронгуй болгон, оюуны өмчийн эрхэнд халдсан хэргийг хатуу шийтгэнэ. Бид гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид эрх тэгш хандаж, технологи албадан нийлүүлэхийг зөвшөөрөхгүй, илрүүлсэн тохиолдолд хатуу шийтгэнэ. Энэ нь БНХАУ нээлттэй байдлаа өргөжүүлж, дэлхийн эдийн засагт нэгдэн орох төдийгүй Хятадын эдийн засгийн шат ахих, өндөр чанартай хөгжих эрэлт хэрэгцээ юм гэжээ.

Франсис Гайру: Өнгөрсөн 40 жилийн турш Хятад улс өндөр түвшин бүхий оюуны өмчийн эрхийг хамгаалах дүрэм байгуулж, оюуны өмчийн эрхийг инновац, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөх хүч болгон, гадаад дотоодын аж ахуйн нэгжид адил тэгш хандаж байна. 2018 оны дэлхийн инновацын үзүүлэлтийн тайлангийн жагсаалтад Хятад улсын байр илэрхий дээшилж буйд баяр хүргэе. Хятад улс цаашид хөгжин дэвшинэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт үзлийг хамгаалан, сорилтыг хамтдаа зохицуулахад ДОӨЭБ бэлэн байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123346300