Ши Жиньпин "Нэг бүс-Нэг зам"-ын бүтээн байгуулалтын ажлыг ахиулсан 5 жилийн ойн хуралд оролцож үг хэлэв
2018-08-28 11:24:49 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ /Жан Чао, Ань Бэй/ ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв ᠫөвлөлийн дарга Ши Жиньпин, 27-нд Бээжингийн Ардын их хурлын танхимд"Нэг бүс-Нэг зам"-ын бүтээн байгуулалтын ажлыг ахиулсан 5 жилийн ойн хуралд оролцож үг хэлэв. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: "Нэг бүс-Нэг зам"-ыг хамтаар байгуулах нь дэлхийн засах тогтолцооны өөрчлөлтийн дотоод шаардлагад нийцэж, хүчир зовлонгоо хамтадган эрх хариуцлагаа хамт үүрэглэх хувь заяаны цогц нэгдлийн ухамсрыг харуулав, бүх дэлхийн засах тогтолцооны өөрчлөлтийг эрчимжүүлэхэд шинэ сэтгэхүй шинэ төсөл хангав. Бид хэлцэл зөвшилцөл, хамтаар байгуулан хамтдаа хуваалцах, хамтран ажиллахаар дамжин хамтдаа амжилтад хүрэх, солилцоо өрнүүлэн туршлагаа солилцохыг баримталж, "Нэг бүс-Нэг зам" дагуух орнуудтай ихээр хамтран ажиллаж, дэлхийн улсуудын улс төрийн итгэлцэл, эдийн засгийн уялдаа холбоо, нийгэм соёлын харилцаа холбоо зэргээ эрчимжүүлэхийг ахиулж, хэрэгжилтийг алхам дараатай ахиулж, идэг идгээр ололт амжилтад хүрч, "Нэг бүс-Нэг зам"-ыг хамтдаа байгуулахыг улам гүнзгийрүүлэн бодитой болгож, "Нэг бүс-Нэг зам" дагуух орнуудын ард түмэнд аз жаргал эдлүүлж, хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахыг ахиулна гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123340490