Ши Жиньпин бүх Хятадын суртал ухуулгын үзэл санааны ажлын хуралд оролцож үг хэлэв
2018-08-23 11:20:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ/Сурвалжлагч Жан Шяосүн, Хуан Шяоши/ Бүх Хятадын суртал ухуулгын үзэл санааны ажлын хурал энэ сарын 21-22-нд Бээжин хотноо болов. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож үг хэлэв. Тэрээр онцлохдоо “Шинэ нөхцөл байдалд суртал ухуулгын үзэл санааны ажлын үүрэг хариуцлагыг биелүүлэхэд шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социалист үзэл санаа болон намын XIX хурлын үзэл баримтлалаар жолоодлого болгож, "4 үзэл танилт" "4 итгэлтэй байх"-ыг эрчимжүүлэн, ардын сэтгэлийг нэгдүүлж, соёлыг хөгжүүлэн, улс төрийн зөв чиглэлийг баримталж, суртал ухуулгын үзэл санааны ажлыг тасралтгүй урагшлуулж, иргэдийг хүсэл мөрөөдөл, итгэл зориг, өртөг ёс суртлын тухай үзэл баримтлалаар нэгдүүлэн, нам улс орны ажлын бүх талд үйлчлэхэд улам их хувь нэмэр оруулна гэжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Намын XVIII хурлаас хойш бид суртал ухуулгын үзэл санааны ажлыг чухал байранд тавьж, олон чухал шийдвэр гаргаж, чухал арга хэмжээг хэрэгжүүлж байна. Намын төв хорооны удирдлага дор суртал ухуулгын үзэл санааны фронтынхон идэвхтэй ажиллаж, тасралтгүй урагшлан, намын онолын шинэчлэлийг ахиулж, Хятадын онцлогтой социализм, Хятадын мөрөөдөл нь иргэдийн сэтгэлд гүнзгийрч, социализмын гол өртгийн тухай үзэл баримтлал , Хятадын уламжлалт соёлыг дэлгэрүүлэн хөгжүүлж, улс орны соёлын бодит хүчин, Хятадын соёлын нөлөөлөх хүчин ихээр дээшлэн, бүх нам бүх нийгмийн үзэл санааны эвлэрэл нэгдэл улмаар бэхжиж байна гэв.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123314018