Хятад Улс Сальвадор Улстай дипломат харилцаа тогтоов
2018-08-22 11:21:16 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Лю Хуа/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Бүгд Найрамдах Сальвадор Улс /БНСУ/-ын Гадаад хэргийн сайд Карлос Кастанеда нар энэ сарын 21-нд Бээжинд хэлэлцээ хийж “БНХАУ ба БНСУ хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд ”-д гарын үзэг зурсан байна.

Тодруулбал, БНХАУ ба Сальвадор Улсын ард түмний эрх ашиг, хүсэл сонирхлыг үндэслэн уг мэдэгдэлд гарын үсэг зурсанаас эхлэн хоёр орон дээд түвшний харилцаа байгуулсныг хүлээн зөвшөөрнө.

Хоёр орны бүрэн эрхэт байдал ба нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, харилцан зөрчихгүй харилцан дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй ба эрх тэгш харилцан ашигтай энх тайванчаар зэрэгцэн орших зарчмын суурин дээр хоёр орны нөхөрсөг харилцааг улам сайжруулна.

Сальвадор Улсын Засгийн газар нэг л Хятад Улс байдаг, БНХАУ-ын Засгийн газар бол бүх Хятад Улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны Засгийн газар мөн бөгөөд Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэгэн хэсгийг хүлээн зөвшөөрнө. Харилцаа байгуулсан өдрөөс Сальвадор Улс нь Тайваньтай гадаад харилцаагаа тасалж, үүний дараа Тайваньтай ямар нэг албан ёсны харилцаа байгуулахгүй гэжээ. БНХАУ БНСУ-ын дээрх байр суурийг сайшаасан байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123308180