Ши Жиньпин Цэргийн төв зөвлөлийн намын бүтээн байгуулалтын хуралд оролцож үг хэлэв
2018-08-20 16:41:20 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ /Мэй Шышюн/ Цэргийн төв зөвлөлийн намын байгуулалтын хурал энэ сарын 17-19-нд Бээжин хотноо болов. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож үг хэлэв. /Синьхуа агентлагийн сурвалжлагч Ли Ган/

Ши Жиньпин хуралд оролцогсдыг дотноор хүлээн авч уулзаж байгаа нь.

Тэрээр энэ үеэр хэлэхдээ шинэ эрин үед Хятадын цэрэг арми дахь намын удирдлага, намын байгуулалтыг бүх талаар эрчимжүүлэх нь намын байгуулалтыг урагшлуулах чухал шаардлага болох бөгөөд цэрэг армиа хүчирхэгжүүлж төрөө бэхжүүлэх чухал нөхцөл юм. Бүх цэрэг армид шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализм, ХКН-ын XIX их хурлын үзэл баримтлалыг бүх талаар нэвтрүүлэн шинэ эрин үе дэх намын цэрэг армийг хүчирхэгжүүлэх үзэл санааг гүнзгийрүүлж, намын бүтээн байгуулалтын ерөнхий хүсэлт ба намын зохион байгуулалтын замыг ажил хэрэгч болгон, намаас цэрэг арми дахь үнэмлэхүй удирдлагыг баримтлан бүх талаар намыг чанга засан цаг ямагт анхаарлаа төвлөрүүлэн цэрэг дайны бэлэн байдлыг хангаж, цэрэг армийн намын удирдлагыг дагах ба намын бүтээн байгуулалтын ажлын чанарыг бүх талаар дээшлүүлэн намын шинэ цаг үеийн цэрэг армийг хүчирхэгжүүлэх зорилтыг биелүүлэн шинэ эрин үеийн цэргийн үүргийг биелүүлэхэд хүчтэй улс төрийн баталгаа хангах хэрэгтэй” гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123297206