Хятадын тамирчин Сүнь Ян чөлөөт сэлэлтийн төрлөөс алтан медаль хүртэв
2018-08-20 11:57:33 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Жакартагийн энэ сарын 19-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шя Лян, Жөү Шинь, Ян Дин\ Азийн спортын наадмын эрэгтэйчүүдийн чөлөөт усан сэлэлтийн 200 м-ын төрөлд Хятадын тамирчин Сүнь Ян 1 минут 45 секунд 43 долиор түрүүлж алтан медалийн эзэн болов.

Тэрээр уг наадамд түрүүлснээр усан сэлэлтийн ДАШТ болон Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 200, 400, 1500 м-ын чөлөөт сэлэлтийн тэмцээнээс алтан медаль хүртсэн анхны тамирчин болж байна.

Өчигдөр үдээс өмнө болсон бэлтгэл тэмцээнд тэрээр нэгдүгээр байрт орсон аж. Харин шийдвэрлэх шатны тэмцээний эхэн үед Сүнь Ян бусдаас бага зэрэг хоцорч байсан ч 100 м өнгөрөх үед дөрөвт орж ирснээ 150 м-ын үед түрүүлж барианд орсон байна. Түүнийг одоо 400, 800 болон 1500 м-ын чөлөөт сэлэлтийн тэмцээн хүлээж буй.

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123296534