Хятад Монгол Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны чуулга уулзалт болов
2018-08-20 11:06:58 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны чуулга уулзалт-2018” энэ сарын 18-нд БНХАУ-ын Эрээн хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд боллоо.

Монгол Улсын Их Хурлын орлогч дарга Я.Санжмятав уг ажиллагаанд оролцож, Өвөр монголын өөртөө засах орны орлогч дарга Чан Жюнь үг хэлэв. Тус уулзалт “Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг ахиулж, нээлттэй хөгжлийн орон зайг өргөтгөх нь” гол сэдвийн хүрээнд болсон юм. Энэ үеэр форум, ярилцлага, үзэсгэлэн худалдаа, төслийн танилцуулга зэрэг арга хэмжээ явагдаж, гурван орны улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг ахиулав.

Чан Жюнь, “Хойшид өөртөө засах орон “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг нэн идэвхжүүлж, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”–ын бүтээн байгуулалтыг түргэтгэх болно. Манжуур, Эрээн хотын үндэсний зэрэглэлийн чөлөөт туршилтын бүсийг байгуулан, боомтын үйлчилгээний чадвар болон түвшнийг дээшлүүлэн, Хятад Монголын яармаг, Хятад Оросын бүс нутгийн хамтын ажиллагаа, солилцооны жил зэрэг цуврал арга хэмжээг цаашид идэвхтэй үргэлжлүүлж, талуудын бүх талын хамтын ажиллагааг ахиулъя” гэжээ. \Гэрэл зургийг Солонго нет\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123295809