Юньнань мужид 5.0 баллын газар хөдлөлт болов
2018-08-13 17:05:29 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бээжингийн цагаар энэ сарын 13-ны өдрийн 1 цаг 44 минутад Юньнань мужийн Юйши хотын Түнхай шяньд 5.0 баллын газар хөдлөлт болов.

Газар хөдлөлтийн улмаас нэг хүн бэртэж, хоёр байшин нурсан гэж тус шяний засгийн газрын гамшгийн аюулыг бууруулах газраас зарласан байна. Газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн тул олон хүн аюулгүйн үүднээс гадагш гарч зугтсан гэж ХКН-ын Юаньнаь мужийн хорооны Суртал ухуулгын хэлтсээс мөн мэдээлэв.

Орон нутгийн газар хөдлөлтийн товчоо нь онцгой байдлын үед хариу арга хэмжээ авч, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн бүсэд мэргэжилтний багийг илгээсэн байна.

Иргэд газар хөдлөлтийн дараа Шинэ дүүрэг дэх талбайд цугларч гамшгаас сэргийлж байгаа нь. /Гэрэл зургийг гар утсаар зураглав/

 

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011100001123197598