Элсэн далайг баян бүрд болгосон гайхамшиг малчин тариачдад үр өгөөжөө хүртээж байна
2018-08-08 15:46:35 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөвчийн элсэн цөл нь ӨМӨЗО-ы Ордос хотын хойд хэсэгт оршдог бөгөөд 18600 км ам дөрвөлжин талбайгаараа Хятаддаа 7 дугаарт бичигддэг цөл юм. Харин өнөөдөр хиймэл дагуулын авсан зургаас харахад элсэн цөл ногоон өнгөөр хучигдсан харагдана. Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэдийн хамтарсан хүчин зүтгэлээр өнөөгийн Хөвчийн элсийг үр ашигтай засч, үүний улмаас олсон эдийн засгийн ашиг орлого нь малчин тариачдыг баяжлын замаар замнуулж байна.

Үзүүр хязгаар нь үл харагдах Хөвчийн элсэнд амьд амьтны бараа харагддаггүй байсан үе саяхан. Гучин жилийн өмнө хүмүүс "Хөвчийн элсэнд орсон хүн үхэхгүй ч гэсэн дутуу амьтай гарч ирнэ" гэцгээдэг байв. Тэр үед малчин тариачдын жилийн орлого 400 юань ч хүрэхгүй байлаа. Намхан мөртлөө хуучин байшинд ам бүл олуулаа амьдарч, хавартаа шуурга шуурч, гэр байшинг нь элс шороо дарж, хаалгаа онгойлгож ч чадахгүй байсан юм. Элсэн цөлөөр аялах цорын ганц унаа бол тэмээ байсан, 100 километрийн замыг туулан хот орж ажил хэрэг хөөцөлдөх хүмүүс тэмээгээр ирж очиход 6, 7 хоног явдаг байжээ.

Манай сэтгүүлчид Хөвчийн элсний гүнд сурвалжлага хийж явах 7 хоногийн хугацаанд дроноор авсан зургийг харахад Хөвчийн элс ногоон өнгөөр хучигдаж, зурсан зураас мэт авто зам үзүүр хязгааргүй үргэлжилнэ. Харин энд аж төрөн амьдарч буй малчин тариачдын амьдрал буцалж байгаа нь анзаарагдана.

Хөвчийн элсэн цөлд байдаг Дуут гацааны малчин тариачдаар бүрдсэн урлагийн чуулга үндэсний зэрэглэлийн соёлын өв болох гүр дууны сургууль бэлтгэл хийж байгаа нь энэ юм. Эндхийн иргэдийн амьдрал сайжрахын хэрээр хүмүүс чөлөөт цагаараа урлагийн тоглолт сонирхдог болж, урлагийн чуулгын тоглолт ч олширч эхэлсэн юм.

Өөрчлөлт нээлт гүнзгийрч, Хятад улсын хүчин тасралтгүй бузгайрснаар Хөвчийн элсний экологийн сэргэлт болон бүтээн байгуулалт улам сайжрав. Малчин тариачин өвс мод тарьж байснаа экологийн сэргээлт, эрчимжсэн фермерийн аж үйлдвэр болон аялал жуулчлалын салбарыг ихээр хөгжүүлэх болов. Одоогоор Дуут багийн малчин өрх бүрийн жилийн дундаж орлого 120 мянга хүрэв, энэ жил 40 настай Сэрэнбав бол тус багийн гишүүн юм. Тэднийх өөрийн гэсэн жуулчлалын бааз, нутаг бэлчээртэйн дээр үхэр хонины фермертэй. Тэрээр өөрийн байдлаа танилцуулахдаа, "Манай орлого голдуу өөрийн жуулчлалын бааз, усны аж ахуй зэргээс ирдэг. Нийт цэвэр орлого бараг 114-115 мянган юаньд хүрдэг" гэв.

Хэдэн арван жилийн турш Хятад улс болон орон нутгийн засгийн газраас Хөвчийн экологийн бүтээн байгуулалтыг голлон удирдсаар ирсэн. Шинэ зуунд орсноос хойш ялангуяа 2012 од болсон ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Хятад улс экологийн бүтээн байгуулалтын стратегийг идэвхтэй хэрэгжүүлж, Хөвчийн элсэнд оршдог Ордос хотыг ч бодлогоор дэмжих эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлж ойжуулан, малжихыг хориглон, малчдын шинэ тосгоныг бүтээн байгуулан, экологийн аялал жуулчлалыг бий болгох зэргээр дамжин малчин тариачин даачлах, хувьцаа эзэмших, түрээслэх, хөдөлмөр эрхлэх зэрэг олон арга хэлбэрээр экологийн бүтээн байгуулалтад оролцохыг урамшуулсан байна.

Бүртгэлийн дагуу 2011-2015 оны хугацаанд Засгийн газар болон нийгмийн олон салбараас Ордосын экологийн сэргээлт болон бүтээн байгуулалтад нийтдээ 19 тэрбум 100 сая юаний хөрөнгө оруулав, энэ нь шинэ Хятад улс байгуулагдснаас 2011 он хүртлэх хугацаан дахь бүх хотын экологийн бүтээн байгуулалтын ерөнхий хөрөнгө оруулалтын 50 дахинтай тэнцэх болно. Эдгээр нь цөм малчин тариачин ядуугаас ангижран баяжихад урьд өмнө байгаагүй боломж авчирсан байна. 2017 онд Хөвчийн элсийг ойжуулан зассан амжилттай ажиллагаа НҮБ-ын тунхагт бичигдэж, дэлхийн цөлжилтээс хамгаалах үлгэр жишээ болов. НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн гүйцэтгэгч дарга Эрик Солхейм хэлэхдээ, "Хөвчийн загварын хувьд элсэн цөл нь тулгараад бий асуудал биш юм, харин тэр нь боломж юм. Орон нутгийнхан ядуугаас ангижруулах болон эдийн засгийг хөгжүүлэхийг уялдуулсан байна. Бид иймэрхүү үлгэр жишээгээр дамжин дэлхий дахинд цөлжилтийг ойжуулан сайжруулсан туршлага хангах шаардлагатай байна" гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123241209