Хятадын ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойг тэмдэглэжээ
2018-08-01 17:03:22 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын Батлан хамгаалах яам 7-р сарын 31-нд Ардын их хурлын ордонд өргөн их хүлээн авалт хийж, Хятадын ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 91 жилийн ойг тэмдэглэжээ. Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Вий Фэнхэ хүлээн авалтад оролцон үг хэлсэн байна.

Вий Фэнхэ хэлэхдээ, 91 жилийн турш, ХКН-ын удирдлага дор эрэлхэг баатарлаг ардын арми үндэстний тусгаар тогтнол, ард олны чөлөөлөх үйлс, улс орноо хүчирхэгжүүлэхийн төлөө, улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийг хамгаалахын төлөө, дэлхийн энх тайвныг хамгаалж, хүн төрөлхтний хөгжилд тус дөхөм үзүүлэхийн төлөө гандан бууршгүй хувь нэмэр оруулсан юм. ХКН-ын 18-р их хурлаас нааш, нөхөр Ши Жиньпинээр төв болгосон намын төв хорооны удирдлага дор цэрэг армиа хүчирхэгжүүлэх үйл түүхт чанартай амжилтад хүрч, түүхэн өөрчлөлт гарсан юм. Хятадын ардын чөлөөлөх арми Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдуулж, Ши Жиньпиний хүчирхэг арми бүтээн байгуулах үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, орчин үеийн, жинхэнэ ёсны бүтээн байгуулалтаа түргэтгэж, ардын чөлөөлөх армийг дэлхийн тэргүүний цэрэг арми болгон бүтээн байгуулж, “хос зуун жил”-ийн тэмцлийн харалтыг биелүүлэхийн төлөө, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт болох Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд стратегийн тулах хүч хангах хэрэгтэй гэжээ.

Вий Фэнхэ хэлэхдээ, Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар хожих далбааг өндөр өргөж, энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнан, хамгаалалтын чанартай батлан хамгаалах бодлого хэрэгжүүлж, олон оронтой хамтаар “нэг бүс нэг зам”-ын байгуулалтыг ахиулж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг тогтоохыг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахаар чармайж, хэзээд дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байх болно гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123208781