Ли Кэчян, Их Британий Гадаад харилцааны сайдтай уулзав
2018-08-01 11:00:23 Эх сурвалж:
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

30-ны үдээс хойш Жүн Наньхай дахь Зи Гуангэ хүлээн авалтын ордонд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Хятад Их Британий стратегийн 9-р яриа хэлцэлд оролцохоор ирсэн Их Британий Гадаад харилцааны сайд Жереми Ханттай уулзав.

Ли Кэчян Хятад Их Британий харилцаа хийгээд олон салбарын бодитой хамтын ажиллагааны идэвхтэй ахицыг нааштай үнэлж тэмдэглэхдээ: 2015 онд Ши Жиньпин дарга Их Британид амжилттай айлчилж, хоёр орны харилцааг урагшлуулан шинэ шатанд гаргав. Өнөөгийн байдалд, Хятад Их Британи нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болон дэлхийн эдийн засгийн гол цогцын хувьд, НҮБ-ын дүрмийн ерөнхий зорилго болон зарчмаар гол болгосон олон улсын эмх дэглэм, олон улсын систем хийгээд ДХБ-аар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалах хариуцлагатай байж, олон талт үзлийг хамтдаа баримталж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хамгаалж, дэлхий дахинд тогтвортой мөртөө бүтээлч хүчин сэлбэх ёстой гэжээ.

Жереми Хант хэлэхдээ: Их Британий Гадаад харилцааны сайд болсны дараа, анх удаа Хятадад айлчилж байгаадаа маш баяртай байна. Сүүлийн жилд Их Британи Хятадын харилцаа ихээр хөгжив. Хоёр орны харилцааны "алтан цаг үе" бүх талаар өрнөж, хоёр талын хамтын ажиллагаанд маш их боломж тохиож байна. Ирэх жил Их Британи Хятадын ерөнхий сайд нарын шинэ ээлжийн оны уулзалт болохыг Их Британий тал хүсэн хүлээж байна, Хятадын талтай улс төрийн итгэлцлээ үргэлжлэн гүнзгийрүүлж, стратегийн холбоосоо эрчимжүүлэхэд бэлэн байна. Олон улсын өнөөгийн байдал зангилаа үедээ байгаа, Их Британи Хятад хоёр орон хэлхээ холбоо хийгээд уялдаагаа эрчимжүүлж, олон талт үзэл болон чөлөөт худалдааг хамтдаа баримталж, дүрэмд суурилсан олон улсын эмх дэглэмийг хамгаалах ёстой гэжээ.

Хоёр тал хамтаар анхаарч байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцов. 

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123205490