Ши Жиньпин Маврикий улсын Ерөнхий сайд Правинд Жугнауттай уулзав
2018-07-29 13:40:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Порт Луисын энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Чэнь Жи Хүө Шяогуан\ Хятад улсын дарга Ши Жинвпин энэ сарын 28-нд Маврикий улсад тус улсын Ерөнхий сайд Правинд Жугнауттай уулзав.

Ши Жиньпин Маврикий улсын тусгаар тогтносон 50 жилийн туршид олсон амжилтыг өндөр үнэлж, тус улсын Засгийн газраас Хятадтай үргэлж найрамдалт бодлого баримталж байгааг сайшаав. Хоёр орны иргэд гүн харилцаатай байдаг бөгөөд дипломат харилцаа байгуулсан 46 жилийн турш, талууд улс төрийн талаарах итгэлцлээ тасралтгүй бэхжүүлж, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаа сайн үр дүнд хүрэв. Хятад уг улстай мөнхийн анд ба сайн түнш болохыг хүсэж, найрсаг хамтын ажиллагааны харицааг шинэ түвшинд хүргэнэ.

Ши Жиньпин, “Хятад Маврикий хоёр орон бол цөм хөгжиж байгаа улс, адилхан хөгжлийн өнгөрөлт хийгээд үүрэгтэй. Одоо Хятад Маврикийд шинэ аз тохиол тохиож бий, бид дээд төвшний харилцаагаа бататгаж, Засгийн газар, хууль тогтоох байгууллага, бүс нутаг зэрэг талын харилцаагаа ахиуулан, хамтын ашиг тустай холбогдох гол чухал асуудал дээр харилцан ойлголцох ба дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. Чөлөөт арилжааны хэлэлцээрийг эрт нэгэн өдөр тогтоон, “Нэг бүс нэг зам” санаачлагын өвөрмөц байршлын давуу талыг бадруулан, солилцоо хамтын ажиллагаагаа бэхжүүлэн олон салбарын хамтын ажиллагааг хүнзгийрүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна хүмүүнлэгийн солилцоог ахиуулж, ойлцолцлоо нэмэгдүүлнэ” гэлээ.

Маврикий улсын Ерөнхий сайд Правинд Жугнаут Ши Жиньпингийн тус улсад ирж түүхт чанартай найрсаг айлчлал хийж байгаад дахин талархлаа илэрхийлэв. Тэрээр “Дипломат харилцаа байгуулснаас хойш хоёр орон харилцан итгэлцэж хүндэтгэсний үндсэн дээр нягт сайн харилцааг байгуулсан юм. Хятадын урт хугацаагааны турш үзүүлсэн дэмжлэг болон тусламжинд талархаж байна. Хятадын хөгжил шинэ цаг үед орох талаар бид анхаарлаа хандуулж байх бөгөөд Ши Жиньпин даргын дурдсан хүн төрлөхтний хамтын цогцын үзэл баримтлалыг өндөр үнэлж бий. Ганцхан Хятад улс байх бодлогыг баримтлаж “Нэг бүс нэг зам” санаачлагыг дэмжин харилцан ашигтай найрамдалт хамтын ажиллагааг хүнзгэйрүүлнэ” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123192138