Ши Жиньпин “БРИКС+” хамтын ажиллагааны удирдагчдын уулзалтад оролцжээ
2018-07-28 18:32:41 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“БРИКС+” хамтын ажиллагааны удирдагчдын уулзалт 27-нд Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо боллоо. Хуралд оролцсон удирдагчид олон улсын хөгжил хамтын ажиллагаа болон Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг ярилцаж, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уулзалтад оролцон үг хэлжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, өнөөгийн дэлхий их хөгжил их өөрчлөлтийн үед байж, шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж байгаа орнуудад боломж болон өрсөлдөөн зэрэг оршиж байна. Шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж байгаа орнууд эв санаа нэгтэй хамтран ажиллах нь маш чухал болоод байна.

Ши Жиньпин хэлэхдээ, БРИКС-ын орнуудын удирдагчдын уулзалт Африк тив дахин болж байгаа нь чухал ач холбогдолтой. Бид энэ уулзалтаар боломж болгон БРИКС-ын орнуудын Африк тивтэй түншийн харилцаа хөгжүүлэхийг тал бүрээр гүнзгийрүүлэх хэрэгтэй. Энэ оны 9-р сард Хятадын тал Африкийн талтай хамтаар Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд уулзалтыг зохион байгуулах болно. Африкийн удирдагчидтай Бээжинд уулзаж, Хятад Африкийн тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд шинэ хөдөлгөгч хүч сэлбэхэд би бэлэн байна гэжээ.

Уулзалтад оролцсон бусад удирдагч нар БРИКС-ын орнуудын удирдагчдын Йоханнесбургийн уулзалт Шямэний уулзалтын арга барилаас суралцан “БРИКС+” хамтын ажиллагааны удирдагчдын яриа хэлцлийг зохион байгуулж байгааг сайшааж, энэ нь БРИКС-ын хамтын ажиллагаа багтаамжтай байгааг харуулж, уг яриа хэлцлийг механизмжуулахыг дэмжиж, өргөн хүрээнд хөгжиж байгаа түншийн харилцааг байгуулан Өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг ахиулахаар чармайна гэжээ. Өнөөгийн нөхцөлд ялангуяа ганц талт үзэл болон худалдааны ивээх үзэл газар авч эхэлсэн нөхцөлд шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орнууд болон хөгжиж байгаа орнууд эв санаа нэгтэй зохицолдож, БРИКС-ын орнууд болон Африк тивтэй хамтын ажиллагааны түншийн харилцаа хөгжүүлэхийг ахиулж, олон салбарын бүтээлч хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэн, ганц талт үзэл, худалдааны ивээх үзлийг хамтаар эсэргүүцэн, багтаамжтай нэмэгдэл, тогтвортой хөгжлийг биелүүлэн олон орны ард түмэнд хүртээмжтэй болгохыг нэмэгдүүлнэ гэжээ.

БРИКС-ын орнуудын удирдагч Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Рамафоса, Бразилийн Ерөнхийлөгч Темер, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Моди нар болон яриа хэлэлцээнд оролцогч Ангол, Аргентин, Ботсван, Египет, Турк, Танзани, Уганд, Намиб, Руанда, Сенегал, Замби зэрэг орны удирдагчид буюу тэдний бие төлөөлөгч тэрчлэн Африк тивийн бүс нутгийн байгууллагын хариуцлагатан нар оролцжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123189627