Ши Жиньпин БРИКС-ын орнуудын удирдагчдын X уулзалтад оролцож үг хэлэв
2018-07-27 16:20:03 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Йоханнесбургийн энэ сарын 26-ний өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Ли Шэнжян, Чэнь Жы, Лүө Жюнь/БРИКС-ын орнуудын удирдагчдын X уулзалт энэ сарын 26-нд Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо боллоо. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Рамафоса хурлыг даргалж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилын Ерөнхийлөгч Темер, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Моди нар оролцов.Таван орны удирдагчид “БРИКС-ын орнууд Африк тивд: Дөрөв дэх удаагийн аж үйлдвэрийн хувьсгал дахь багтаамжтай өсөлт ба хамтын цэцэглэлт” гол сэдвийн хүрээнд БРИКС-ын орнуудын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон олон улсын томоохон асуудлаар санал солилцож өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн юм.

БРИКС-ын орнуудын удирдагчдын X уулзалт Йоханнесбург хотноо боллоо. /Гэрэл зургийг Синьдхуа агентлагийн сурвалжлагч Ли Шюерэнь/

Ши Жиньпин дарга“Сайн сайхан хүсэл мөрөөдлийг ажил хэрэг болгоё” хэмээх гол сэдэвт илтгэлдээ БРИКС-ын орнууд хамтаар хичээж, үүрдийн энх тайвантай, ердийн амар амгалантай, хамтын хөгжилтэй, нээлттэй багтаажтай, цэвэр цэмцэгэр эх дэлхийг хамтдаа бүтээн байгуулахыг онцлов. Мөн БРИКС-ын орнууд түүхэн хандлагыг атгаж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэн, “Гурван хүрдээр хөдөлгүүр болгох” хамтын ажиллагааны загварыг бэхжүүлэн дараачийн “Шижир алтан арван жил”-ийн төлвийг бодитой болгох хэрэгтэй гэлээ.

Хурлын үеэр таван улсын удирдагчид БРИКС-ын орнуудын аюулгүй байдлын дээд түвшний төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, БРИКС-ын орнуудын үйлдвэр худалдааны хэрэг эрхлэгчдийн тэргүүлэгч, БРИКС-ын орнуудын шинэ нээн хөгжүүлэлтийн банкны дарга нарын ажлын тайланг сонсов.

Уг хурлаас “БРИКС-ын орнуудын Йоханнесбургийн тунхаглал”-ыг нийтэлж, шинэ аж үйлдвэрийн хувьсгалын түншийн харилцааг эхлүүлэхээр тогтон эдийн засаг, мөнгөн гүйлгээ, улс төр, аюулгүй байдал, хүмүүнлэгийн солилцоо зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тогтлоо. Хурлын дараа таван улсын удирдагчид олон төрлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээнд байлцсан ба төгсгөлд нь гарын хээг дурсгал болгон үлдээсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123185770