Ли Кэчян Ангела Меркель нар жолоочгүй автомашины үзэсгэлэнг үзэж танилцав
2018-07-11 17:32:52 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ /Юань Шуай, Жан Ирүн/ Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, Германы канцлер Ангела Меркель нар энэ сарын 10-нд Хятад Германы жолоочгүй автомашины үзэсгэлэнд оролцов. /Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Рао Айминь/

Хятад Германы 6 аж ахуйн нэгж ба судалгааны хүрээлэнгийнхний хамтран бүтээсэн жолоочгүй 3 автомашиныг Ли Кэчян, Ангела Меркель нар үзэж сонирхов. Энэ үеэр Ли Кэчян Ангела Меркель нар хоёр талын зохион бүтээгчдийн хийсэн танилцуулгыг сонссон бөгөөд Ли Кэчян хоёр орны аж ахуй нэгжийн хамтын ажиллагаа, нэгжийн хувьцааны хувь, автомашины мэдрэгч систем, зам тээврийн өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх зэрэг технологийн мэдээллийг асууж танилцсан байна.

Тэрээр энэ үеэр хэлэхдээ хоёр орны хамтын ажиллагаа улам нээлттэйгээр хамтран ажиллахыг зоригжуулж, Хятадын хүн ам олон, бүс нутгуудын хөгжлийн түвшин ба замын нөхцөл байдал ялгаатай. Тиймээс Герман улс Хятадын зах зээлд байр сууриа бэхжүүлж, Хятадын үндэсний нөхцөл байдалтай уялдуулсан технологи, судалгаа шинжилгээг сайн хийнэ гэдэгт найдаж байна гэлээ.

Ингээд Ли Кэчян Ангела Меркелийн хамт Хятад Германы хамтран бүтээсэн жолоочгүй автомашинд сууж сонирхсон байна. Үүний дараагаар Ли Кэчянгаас Ангела Меркелийг Хятадад очиж жолоочгүй автомашинтай танилцахыг урив.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123111844