Ли Кэчян Германы канцлер Ангела Меркельтэй хэлэлцээ хийв
2018-07-10 17:14:45 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 9-нд Берлинд Германы канцлер Ангела Меркельтэй хэлэлцээ хийв. Ли Кэчян, Ангела Меркель нар хамтын зураг авхуулав.

Хоёр орны ерөнхий сайд дипломат харилцаа, санхүү, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэл худалдаа, байгаль орчны хамгаалал, хөдөө аж ахуй, нийгмийн баталгаа, эрүүл мэндийн салбар хариуцсан албан тушаалтнуудын тайланг анхааралтай сонссон байна.

Ли Кэчян энэ үеэр хэлэхдээ, "Хятад улс Герман улстай эрх тэгш харилцан ойлгож, шударга өрсөлдөөнөөр харилцаагаа хөгжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, харилцан ашигтай хамтдаа ашиг олохыг хүсч байна. БНХАУ шинэ ээлжийн өндөр түвшний гадаад нээлттэй бодлого хэрэгжүүлж байгаа. Айлчлалын үеэр хоёр тал Хятад улс дахь Германы автомашины хамтарсан хөрөнгө оруулалтын төслийн хувьцааны харьцааг өсгөх, химийн аж ахуйн нэгжүүд Хятад улсад төсөл хэрэгжүүлэх асуудлаар анх удаа нийтлэг ойлголтод хүрсэн нь Хятад улсыг улам нээлттэй байлгах цуврал арга хэмжээ хэрэгжиж эхэлснийг харуулж байна. Хоёр тал ухаалаг үйлдвэрлэл, автомат жолоодлого, шинэ эрчим хүчний автомашин зэрэг шинийг санаачилсан хамтын ажиллагааны боломжийг ашиглах ёстой” гэв. Ангела Меркель, "Олон улсын өнөөгийн нөхцөлд, Герман, Хятад улс эдийн засаг, худалдаа, технологийг дэмжих салбарт хамтран ажиллаж, нээлттэй харилцах нь чухал ач холбогдолтой. Нээлттэй бодлогоо өргөтгөх Хятадын арга хэмжээ Герман, Хятадын хамтын ажиллагаанд хэрэгжиж эхэлсэнд баяртай байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Германд хөрөнгө оруулахыг ХБНГУ хүсч байна. Герман улс Европын холбоо, БНХАУ-ын удирдагчдын энэ удаагийн уулзалтаар нийтэлсэн хамтарсан мэдэгдлийг дэмжиж байна. Европ, Хятадын хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр идэвхтэй ахиц гаргахыг хүсч байна" гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701123105327