Хятад Арабын орнуудын сайд нарын хэмжээний VIII форум нээгдэв
2018-07-10 17:10:47 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

10-нд Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад Арабын орнуудын сайд нарын хэмжээний VIII форум нээгдэв. Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж буй Кувейтийн эмир Ал Сабах, Арабын 21 орны гадаад хэргийн сайд, Арабын холбооны нарийн бичгийн дарга Ахмед Абоул Гейт нар нээлтийн ёслолд оролцож, Ши Жиньпин дарга үг хэлж, Арабын орнуудын талаарх Хятадын бодлогыг тодорхойлоо.

Ши Жиньпин: Хятад Арабын харилцааны төслийг боловсруулж, нийтээр хамтран ажиллах төлөвлөгөө гарган, форумын бүтээн байгуулалт зэрэг талаар Хятадын байр суурийг тодорхойлж, Хятад Арабын нэг бүс нэг замын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санаачилга, Дундад Дорнодод тулгарч буй тулгамдсан асуудлууд, түүнийг зохицуулах Хятадын төслийг танилцуулжээ. Хятад Арабын орнуудын форумыг 2004 онд байгуулсан бөгөөд Хятад Арабын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, энх тайван хөгжлийг хариулах зорилготой юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123105200