Хятадын 41 иргэн амиа алдсаныг нотлов
2018-07-09 18:49:13 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Тайландын Пукет арлын ойролцоо усан онгоц осолдсоны улмаас, 8-ны 09 цагийн байдлаар Хятадын 41 иргэн амиа алдсаныг Хятадаас Тайландад суугаа элчин сайдын яам нотолжээ. Одоогийн байдлаар ослын улмаас нийт 42 хүн амиа алдаж, 14 хүн сураггүй байна.

8-нд Хятад улсын 2 аврах баг аврах ажиллагаанд оролцлоо. Нэг нь 12 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын Зам тээврийн яамны Гуанжөүгийн аврах газрын аврах баг, нөгөө нь Жэжян мужийн иргэдийн Гун Ян аврах баг юм. Хятад улсын аврах баг тусгай төхөөрөмж авч, Тайландын аврах онгоцоор ослын газарт очин аврах ажиллагаа өрнүүлж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123099476