Ким Жон Ун Д.Трамп нар уулзав
2018-06-12 15:22:07 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар өнөөдөр Сингапурт анхны түүхэн уулзалт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, хоёр талын хурцадмал харилцааг өөрчлөх тухай асуудлыг зөвшилцжээ.

Орон нутгийн цагаар өнөө өглөөний 09 цагийн үед хоёр орны төрийн тэргүүн нар уулзаж, Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах чухал алхам хийлээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп энэ үеэр хэлэхдээ, “Энэ удаагийн уулзалт амжилттай болохыг хүсч байна. Мөн хоёр тал сайн сайхан харилцаа тогтооно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун үүний дараад, “Өнөөдөр энд уулзана гэдэг үнэхээр өндөр даваа, хоёр талын аль аль нь олон саад бэрхшээлийг туулсан” хэмээн хэлсэн байна.

Цагаан ордны мэдээлснээр, хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт нэг хоног үргэлжилж, төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, Засгийн газар хоорондын хэлэлцээ хийж, хамтдаа үдийн зоог барих юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох арга хэлбэр, цагийн хуваарь, АНУ-ын тал БНАСАУ-д хэрхэн аюулгүйн баталгаа өгөх зэрэг нь уулзалтын халуун цэгийн асуудал болох юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122973377