Ши Жиньпин Путинтэй хэлэлцээр хийв
2018-06-09 13:10:58 Эх сурвалж: Хоур
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8-нд Бээжин хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзаж, уламжлалт найрсаг харилцаа, стратегийн хамтын ажиллагаагаа баримталж, олон салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ эриний БНХАУ, ОХУ-ын харилцааг өндөр түвшинд хөгжүүлэхээр санал нэгджээ.

Ноён Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд Ши Жиньпин дарга дахин баяр хүргээд, үүрэгт ажлаа дахин хүлээн авсны дараах анхны гадаад айлчлалаа БНХАУ-д хийж буйд талархал илэрхийлжээ. Ши Жиньпин, БНХАУ, ОХУ иж бүрэн стратегийн түншлэлийн төлөвшсөн, тогтвортой, хүчтэй харилцаа тогтоолоо. Олон улсын нөхцөл байдлаас үл хамааран хоёр орон үргэлж бие биенийхээ язгуур эрх ашгийг хүндэтгэн хамгаалж, олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон улсын харилцааны шинэ загварыг бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үндсэн үүргээ гүйцэтгэж байна. Хятадын тал Оросын талтай хамт дээд зиндааны харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, нийгэм соёлын солилцоог ахиулж, олон улсын үйл хэрэг дэх уялдаа холбоогоо эрчимжүүлэх ёстой. Мөн Хятад, Оросын найрсаг харилцааг үеийн үед уламжлан хөгжүүлж, хоёр улсын стратегийн уялдааг бэхжүүлэн хөгжүүлж, хоёр улс, хоёр ард түмэнд үр шимийг нь байнга хүртээхийг хүсэж байна гэжээ.

Тэрээр цааш нь тэмдэглэхдээ, бидний хамтын хүчин чармайлтаар Хятад, Оросын олон салбарын хамтын ажиллагаа эрчтэй хөгжин, үр ашигтай ажиллаж байна. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулах ажилд зохих үр дүн гарч эхэллээ. Хоёр тал бүхий л салбарын хамтын ажиллагаандаа шинэ санаа, шинэ загвар нэвтрүүлж, өндөр түвшний улс төрийн харилцааны давуу талаа хамтын ажиллагааны үр шим болгон хувиргаж, нийгэм, соёлын салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр ард түмний эв найрамдлыг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэжээ.

Путин: ОХУ, БНХАУ иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа хөгжүүлэх нь ОХУ-ын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл юм. Хоёр орны харилцаа түүхэн шинэ түвшинд хүрч, улс хоорондын харилцааны үлгэр жишээ болж, олон улсын энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улстай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Оросын тал хүсэж байна. ШХАБ-ын ээлжит дарга орны хувиар гишүүн орнуудынхаа хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар гаргасан Хятад улсын хүчин чармайлтыг Оросын тал өндрөөр үнэлж, Чиндаогийн дээд уулзалт амжилттай болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хоёр тал бүс нутаг, тэрчлэн олон улсын үйл хэрэг, НҮБ, БРИКС зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээн дэх зохицуулалтаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Оросын олон салбарын хамтын ажиллагааны зөвлөлийн албаны хүмүүс болон хоёр орны ГХ-ны сайд нарын тайланг сонсож, Солонгосын хойгийн асуудал, Ираны цөмийн асуудал зэргээр санал солилцжээ. Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн "БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл"-ийг үзэглэж, хоёр талт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцсон бөгөөд хамтдаа гадаад, дотоодын сэтгүүлчидтэй уулзжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122960968