Терроризмын эсрэг олон улсын ”Цагаан хэрэм-2018” форум нээгдэв
2018-05-29 10:09:50 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Яньшаний хормой дахь Зэвсэгт цагдаагийн тусгай коллежид 4 хоног үргэлжлэх зэвсэгт цагдаагийн хүчний терроризмын эсрэг олон улсын "Цагаан хэрэм-2018" форум 05-р сарын 28-нд нээгдлээ.

Нээлтийн арга хэмжээнд Хятад, Франц, Пакистан, Иордан, Египет, Мексик зэрэг 28 орны янз бүрийн үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн хүчний 180 гаруй төлөөлөл оролцож байна. Энэ удаагийн форум уулын бүсэд терроризмтой тэмцэх байгууллагуудын удирдлага, газар дээр нь хяналт тавих, газар дээр нь ажиглалт хийх, гэнэдүүлэн дайрах зэрэг уулын бүсэд терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулах сэдвийн хүрээнд тусгай сэдвээр судлан хэлэлцэж, солилцоо хийх юм.

Терроризмын эсрэг олон улсын гол хүчний хувьд сүүлийн жилүүдэд зэвсэгт цагдаагийн хүчин стратегийн хараагаа байнга өргөжүүлж, терроризмын эсрэг дайтах хүчин чадлаа улам дээшлүүлсээр иржээ. Зэвсэгт цагдаагийн хүчний дэд командлагч, дэслэгч генерал Чинь Tянь: Терроризмын эсрэг энэ удаагийн олон улсын форум улс орнуудтай хамтын ажиллагааны индэр байгуулж, солилцооны үр дүнгээ хуваалцан, терроризмтой тэмцэх ажлын хүчин чадлаа хамтдаа дээшлүүлж, улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах зорилготой юм гэжээ.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122900138