ӨМӨЗО-ны Засгийн газар хэвлэлийн бага хурал хийв
2018-01-27 15:32:40 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ны Засгийн газар хэвлэлийн бага хурал хийв\Зургийн ирэлт: ӨМӨЗО-ны засгийн газрийн нет\

Синьхуа кирилл нетийн Хөх хотын 1-р сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ \С.Уяхан\ ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэлийн бага хурал 26-ны өдөр Хөх хотын Интернет сүлжээний албаны байранд болов.

Уг хурал нь ӨМӨЗО-ны XII хугацааны ардын төлөөлөгчдийн нэгдүгээр хурал ба XI хугацааны УТЗЗ-ний нэгдүгээр хурлаас хойших ӨЗО-ны Засгийн газар АТИХ-ын болон УТЗЗ-ний санал дурдлагыг хүлээн авсан байдлыг танилцуулжээ. Уг хурал нь бас нэгэн удаагийн хоёр хурлын төлөөлөгчдийн энэ таван жилд хууль ёсоор ажлаа гүйцэтгэсэн байдлыг танилцуулан сурталчилсан үзүүлэг болох юм.

ӨМӨЗО-ны Засгийн газрын Тамгын газрын Засгийн ажлыг ил тод байлгах хэлтсийн дарга Жан Вэньхүй хурлыг эрхлэв. Хуралд ӨМӨЗО-ны Засгийн газрын хянан шалгах хэлтсийн эрхлэгч Сүө Ижянь, ӨМӨЗО-ны Өөрчлөлт шинэчлэлтийн хорооны орлогч дарга Ван Жиньбао, ӨМӨЗО-ны Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын танхимын орлогч дарга Ван Яньфэн ба ӨМӨЗО-ны Эрүүл мэнд, төлөвлөгөөт үржлийн зөвлөлийн намын үүрийн гишүүн, Монгол хятад эм эмнэлгийг удирдах газрын дарга Улаан оролцсон ба хэвлэл мэдээллийнхний асуултад хариулсан байна.

Ойлгосноор 2013 оноос нааш Засгийн газраас ардын төлөөлөгчдийн их хурлын нийт 1917, улс төрийн зөвлөлдөх зөвлөлгөөний нийт 3471 санал дурдлагыг хүлээн авсан бөгөөд түүний хамарсан хүрээ өргөн, тоо хэмжээ олон байж, иргэдийн амьдралд анхаарал төвлөрүүлж, хөгжлийг анхаарсан зэрэг онцлог товойм байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122325838