Олон улсын өсвөрийн залуу боксчдын тэмцээн болно
2018-01-26 11:40:33 Эх сурвалж: CRI
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

1-р сарын 24-нд Хөххотын спортын сургуульд 2018 оны Олон улсын өсвөрийн залуу боксчдын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ боллоо.

ӨМӨЗО-ны Спортын төв, Хөххотын спортын товчоо, Өвөр Монголын боксын нийгэмлэг, Хөххотын спортын сургууль зэрэг байгууллагын хамтран зохион байгуулсан энэ тэмцээнд Хятад, Монгол, Оросын 12 багийн 200 гаруй тамирчин оролцож байна. Энэ сарын 20-ноос хамтарсан бэлтгэл хийсэн эдгээр тамирчид 29-ний өдрөөс 2-р сарын 1 хүртэл Хөххотын спортын сургуульд болох аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна.

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122318703