Өвөр Монголд “Анх удаа”
2020-01-08 17:07:25 Эх сурвалж: solongonews
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын ХIV удаагийн Өвлийн спортын наадам 2020 оны 02 дугаар сард ӨМӨЗО-д болно. Уг “наадам” нь ӨМӨЗО байгуулагдсанаас хойш 70 жилийн хугацаанд хариуцан зохион байгуулж байгаа хамгийн анхны үндэсний зэрэглэлийн ерөнхийлсөн спортын наадам юм. Улмаар Өвөр Монголыг танилцуулах, сурталчлах, хөгжүүлэх алтан боломж болж байна.

БНХАУ-ын “ХIV наадам”-ын комиссын дэд нарийн бичгийн дарга, Өвөр Монголын Спортын товчооны дарга Тань Жинфэн, БНХАУ-ын “ХIV наадам”-ыг зохион байгуулах нь “300 сая иргэдийг өвлийн спортын арга хэмжээнд хамруулах” чухал арга бодлого юм. Нам, төрөөс Өвөр Монголд тушаасан чухал үүрэг, мөн Өвөр Монголын олон үндэстний 25 сая иргэдийн сэтгэлийн дуу. Энэ удаа өвлийн наадмыг амжилттай зохион байгуулах нь асар их ач холбогдол үзүүлэх юм. Энэ нь биднэрийн хувьд мөн нэр хүндтэй үүрэг хариуцлага юм гэлээ.

БНХАУ-ын “ХIV наадам” амжилттай зохион байгуулагдахыг батлан, өвөрмөц, мартагдашгүй, ард иргэдэд хүртээмжтэй нэгэн удаагийн өвлийн спортын наадмыг зохион байгуулахаар сэтгэл, хүчээ нэгтгэн, өвлийн спортыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн иж бүрэн ахиц дэвшлийг дэмжих, иргэншсэн, эрүүл спортын арга хэмжээг сурталчлахын төлөө ӨМӨЗО тус “наадам”-ын бэлтгэл ажлыг бүх хүчээ дайчлан хийж байна.

Уг наадам нь 2022 онд Бээжинд болох Өвлийн олимпын өмнөх хамгийн том хэмжээний, хамгийн өндөр мэргэжлийн түвшний, хамгийн дээд стандарт бүхий өвлийн спортын наадам юм.

Өмнөх өвлийн наадмуудтай харьцуулахад "XIV наадам"-ын зохион байгуулалтад томоохон өөрчлөлт хийсэн. Тодруулвал, тэмцээн уралдааны цар хүрээ нэмэгдэж, оролцогчдын тоо ихээхэн нэмэгдсэн ба олон олон шинэ санаачилгыг дэвшүүлж, улмаар зургаан "анхны" санааг хэрэгжүүлсэн байна. Энэ нь анх удаа муж, өөртөө засах орон, шууд харьяа хотоор нэгж болгож, анх удаа Өвлийн олимпын хөтөлбөрүүдтэй бүрэн хэмжээнд уялдуулж, анх удаа олон нийтийн хөтөлбөрийг тохируулж, анх удаа зуны улирлын уралдааны төрлийг оруулан, анх удаа улсын гадаадад салбар талбай байрлуулан, Өвөр Монголын хувьд “Анх удаа” болж байгаа юм.

“Өвлийн спортын ХIV наадам”-ын сүлд

БНХАУ-ын ХIV удаагийн Өвлийн улирлын спортын наадмын сүлд Өвөр Монголын өвөрмөц онцлогийг тодруулж, “Өвөл” хэмээх монгол бичгээр үндэс болгон, хятад уран бичлэгээр урлан зурж хятад, монгол хоёр хэлийг гайхалтай уялдуулснаар Өвөр Монголын олон үндэстний ард иргэд эв нэгдэн, харилцан дэмжиж, Хятад улсын умард хилийн үзэсгэлэнт сайхан бүсийг бүтээн байгуулах, Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх бат шийдэл, итгэл зоригийг бэлгэдсэн байна. Мөн тус наадмыг амжилттай зохион байгуулах, Хятадын цас мөсний спортын хөгжлийг дэмжихийн төлөө Өвөр Монголын шаргуу тэмцэл, хүсэл эрмэлзлийг тодруулсан байна.

Сүлд нь хөх өнгөөр гол болгож, салхины аясаар намирах хадаг мэт угалзлан тахирласан хэлбэр төрх нь дөрвөн зүг найман зовхисоос морилон саатсан найз нөхөд, гийчин зочдоо хүндэтгэн утгаж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөсөн тал нутгийн ард түмний найрсаг сайхан сэтгэлийг илэрхийлсэн байна.

“Өвлийн спортын XIV наадам”-ын сахиус

БНХАУ-ын ХIV удаагийн Өвлийн улирлын спортын наадмын сахиус болох монгол төрхтэй хүүхэлдэй нь монгол үндэстний хүүхдийн дүр төрхөөр үлгэр загвар болгож, дэгжин хөөрхөн хүү, охин хоёр хүүхэлдэйгээр Өвөр Монголын үндэстний өвөрмөц соёлын элементийг тодруулан, энх тайван, хүсэл эрмэлзлийг бэлгэдсэн байна.

“Анд” хүү, “Сайнуу” охины нэр нь “Анд найз”, “Сайн байна уу” хэмээх монгол үгийг шууд хэрэглэн Өвөр Монголын бүх үндэстэн ястны ард түмний чин сэтгэлийн урилга, мэндчилгээг дамжуулж, мөн Өвлийн спортын наадамд оролцох тамирчдад өндөр амжилт хүссэн төдийгүй эрүүл энх, нөхөрлөлийн үзэл баримтлалыг тодруулан, Өвөр Монголын ард түмний найрсаг зан чанарыг илэрхийлжээ.

Монгол хүүхэлдэйн хувцасны хэв маяг, өнгөний зохицол нь монгол хувцасны соёлын онцлог шинж чанарыг тусгасан бөгөөд хувцасны хээ хуар нь ч монгол үндэстний уламжлалт бэлгэ дэмбэрэлтэй хээ угалзыг ашигласан.

“Анд” нэртэй хүү нь хөвөн дотортой торгон дээл, гоёмсог дугуй малгай, арьсан гутал өмссөн нь Өвөр Монголын баруун бүс нутгийн монголчуудын уламжлалт хувцас гоёлын онцлог шинжийг хадгалсан бол “Сайнуу” нэртэй охины хувцас гоёл нь зүүн бүс нутгийн Буриад ястны охидын өвлийн хувцас дээлээр гоёсон байна.

Эрч хүч, цог золбоо бүхий хоёр хүүхэлдэй нь Өвөр Монголын олон салбарын ажил үйлс цэцэглэн хөгжиж, Хятадын мөс цасны спорт хөгжин мандахын бэлгэдэл болжээ.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125436016