Азарга шургуулж уралдлаа
2018-05-10 16:55:50 Эх сурвалж: ХМРС
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Саяхан Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Самай сумны Баянхөөвөр гацааны залуучууд “5•4”-ний залуучуудын баяраа тэмдэглэж, азарга шургуулж уралджээ. Гацааны ахмад уургачид хүрэлцэн ирж азарга шургуулж уургалахдаа хүний хоорондох зайгаа тэнцүүлэх, уурга хаялтаа тохируулах, харц гярхай, хөдөлгөөн шалмаг байх зэрэг талаарх хашир туршлагаа залуу багачуудад заан өгч байсан нь магтууштай. Ногоонд цадсан хээр зүсэм, саарал зүсмийн азарга гүйдэл дөхрүүн дайрахад залуучууд уурга алдаж байсан ч урам зориг нь сэргэж, цагаан атаархалдаа дахин дахин уургалж байлаа. Азарга шургуулах уг уралдаанд Хурцбилэг тэргүүлж Содбилэг үзүүрлэн Машбилэг гуравлугаар байранд тодорчээ. (Чимээлэгч Г•Бар)

Бэлтгэсэн нь:С Уяхан

010070230010000000000000011120701122811072