Сүүлчийн даваа
2019-03-14 12:05:33 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өөрчлөлт нээлтээс хойш Хятад улс 700 сая хүнийг ядуурлаас ангижруулсан нь дэлхийн ядуурлыг бууруулсан нийт үзүүлэлтийн 70 гаруй хувийг эзэлж байна.

2012-2017 онд Хятад улсын ядуу иргэдийн тоо 70 саяар буурч, минут тутамд 26 хүн ядуурлаас ангижирч байна.

Австриас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ши Дату: Хятад улс ядуурлыг бууруулахад маш их амжилтад хүрсэн.

Кувейтээс БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Семич Жиаогар Хаяп: Сайшаан бахархаж байна.

Таиланд улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Билия Игла: Маш гүнзгий сэтгэгдэлтэй байна.

Балбаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лила Мани Баудер: Жишиг болж гайхшруулав.

Аргентинаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Диего Геттиго: Хорвоод хосгүй.

2019 он Чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох чухал жил. Зоривоос хүрюү, Зоригловоос бүтюү. Ядуурлыг бууруулах ажил сүүлчийн даваанд тулж ирээд байна.

Өмнөд Африкаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дорана Миссиман: Хятадын ядуурлыг бууруулахад олсон амжилт гайхалтай. Ши Жиньпин даргын ядуурлыг бууруулах бодлого, орлогын хуваарилалтыг илүү шударга болгох ойлголт бол хүмүүсийн урам зоригийг хөвчлөн, үлгэр жишээ болсон байна.

Шинэ Зеландаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фу Энлайд: Ядуурлаас бүрэн ангижруулах бол Хятадын 2020 онд анхны 100 жилийн мөрөөдлийг биелүүлэхийн нэг хэсэг агуулга юм.

Австриас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ши Дату: Хятад улс энэ зорилгодоо амжилттай хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол Хятадын Засгийн газарт баяр хүргэх агуу их шалтгаан юм.

Балбаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лила Мани Баудер: Хятадын ядуурлыг бууруулахад олсон амжилт нь Хятадын хүний эрхийг хамгаалах, мөн дэлхийн ядуурлыг бууруулах нөхцөл байдлыг өөрчилсөн.

Кувейт улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Самих Гихар Хаят: Ядуурлаас ангижрах нь нэн сайн боловсрол, тав тухтай амьдрах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах болон вакцинжуулалтын үйлчилгээ үзүүлэх явдал болно. Эдгээр арга хэмжээнүүд нь БНХАУ-д тогтвортой хэрэгжих болно.

Өнөөдөр дэлхий даяар нэн ядуу амьдарч байгаа 700 сая гаруй хүн ам байна. Ядуурлыг бууруулах үр ашигтай арга замыг хэрхэн яаж олж сонгох асуудал бидний өмнө тулгараад байна. Хятад улсын ядуурлаас ангижруулах бодлого нь дэлхийн улс орнууд ядуурлаас ангижрахад туршлага болно.

Португалиас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ду Aжи: Ядуурлыг бууруулах талаар олсон Хятадын ололт амжилт бол бодитой бөгөөд Хятадын Засгийн газар ядуурлыг бууруулах асуудлыг тэргүүлэх байранд тавьсан байна.

Тайландаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Билия Игла: БНХАУ-ын Засгийн газраас эхлээд хувийн хэвшил, цаашлаад нийгмийн бүх салбарууд олон арга хэмжээ авч, ядуурлыг бууруулах түүхийг бүтээж, Хятадад ядуурлыг бууруулахад хэрэгжүүлсэн туршлагыг Тайланд болон дэлхий даяар суралцууштай байна.

Ядуурлыг бууруулах чухал үе шатанд ядуурлыг бууруулах ажлыг улам бүр үр дүнтэй хийж, тогтвортой, түүхэн сорилтыг даван туулах хэрэгтэй.

2019 оны Засгийн газрын ажлын тайлан

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124234507