Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй Хятад улсын хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлэв
2018-05-17 15:03:10 Эх сурвалж: Синьхуа агентлагийн апп
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, шинжээч, цагдаагийн нийт 35 мянган алба хаагчийг томилон илгээжээ. Тэд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Мали, Дарфур хот  зэрэг газруудад томилогддог бөгөөд 2013 оноос хойш Хятадын энхийг сахиулагчид Либери улсын энх тайван, амар тогтууныг хамгаалахад томоохон хувь нэмэр үзүүлсэн байна. Уг ажиллагаанд Xятадын энхийг сахиулагчид ихээхэн хичээл зүтгэл гаргаж оролцож ирсэн бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээдэг улс орнуудаас Хятад улс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байдлаараа хоёрдугаарт жагсаж байна.

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122846584