Б.Билэгийн шог зургийн шинэ бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2018-02-10 11:55:37 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын 2-р сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ (Бай Линди) 8-ны өдөр, ӨМ-ын алдарт шог зурагчин Б.Билэгийн шог зургийн шинэ бүтээлийн үзэсгэлэн ӨМ-ын Уран зургийн галлерид нээлтээ хийлээ.

Тус удаагийн үзэсгэлэнд сүүлийн гурван жилд байгаль орчин, нийгмийн үзэгдэл, үндэстний соёл, шинжлэх ухаан, цахим бүтээгдэхүүн зэргээр сэдэвлэн юморлөгөөр сэтгэж урлан бүтээсэн 184 бүтээлээ дэлгэн үзүүлж, хурсан олны харааг баясгасан байна. Үзэсгэлэн нь 2-р сарын 8-ны өдрөөс 3-р сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Нээлтийн ажиллагаагаар, шог зургийн тухай судлан ярилцах хурал хийж, шог юмор болон оюун ухаан хосолсон шог зургийн урлагийн тухай тайламж хийжээ. Уг бүтээлийн санаа ахуй жич зохион бүтээсэн зорилгын тухай өөрөөс нь, тэрчлэн хайртай хань, ажил үйлсийнхэн дэмтэй туслагч Наранхуарын ярьснаас ойлгоё.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122397454