Улаанмөчир лугаа гүн барилдлгатай Насанжаргалынхан
2018-01-24 17:18:03 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын 1-р сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ (Шы И) “Дөрвөн ам бүлтэй нэг гэрийн гурав нь Улаанмөчирт ажилладаг” ӨМ-ын Ордосын тал нутгийн гүнд хол ойрд алдаршсан “Улаанмөчирийн гэр бүл” байдаг. 1963 онд, Насанжаргал Отог нутгийн нэгэн малчны гэрт мэндэлжээ, түүний багын дуртгалд гэрийнхэн ханан дээр дөрвөн утаст хуур, товшуур зэрэг төрөл бүрийн хөгжим өлгөөстэй байжээ. Тэрээр хараахан багаасаа ээж ааваасаа ордос ардын дууг дуулж сурсан ба ханан дээрх лимбэ, товшуур, ёочин зэргээ хөгжимдөж сурчээ. Эдгээр хөгжмийн дотроос Насанжаргал лимбэд хамгийн дуртай, багаасаа олон ая хөгжимдөж сураад хорь хүрээгүйгээр хол ойрдоо нэртэй ардын дууны хөгжимчин болсон байна.

Гэргий Эрдэнэхуар нь мөн Ордосы тал нутагт нэртэй хөгжмийн тоглогч. Их охин Хамирхан нь 2017 онд Шанхайн ший жүжгийн дээд сургуулиас төгсөөд Отог хошууны Улаанмөчирт шалган орж, шинэ цаг эриний улаанмөчирийн гишүүн болжээ. Бага сургуульд суралцаж байгаа бага охин Сацархан нь гэрийнхээ нөлөөгөөр монгол үндэстний соёл урлагт дур сонирхолтой болсон төдийгүй сургуулийнхаа жаал дуучин болчихсон явна. Насанжаргалын гэр бүлтэй танилцаж тэдний дуулсан ордос ардын дуунаас сонсъё, та бүхний сонорыг баясгах болтугай!

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122309464