Цахим шууд нэвтрүүлгийн борлуулалт 6 сая 960 мянган юаньд хүрчээ
2020-08-18 10:13:23 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Гүөдүн\ Энэ сарын 15-нд Түн Юн технологийн групп, Төрийн өмчийн хяналт, удирдлагын зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран, ӨМӨЗО-ны Хөх хотын Үчуань шяньд “Зуун шяний зуун бүтээгдэхүүн”хэмээх ядуурлыг бууруулах зориулалттай бараа бүтээгдэхүүн борлуулах интернет шууд нэвтрүүлэг зохиожээ. Энэхүү үйл ажиллагаа нь төвийн аж ахуй нэгж, орон нутгийн засгийн газраас хамтран зохион байгуулав. ӨМӨЗО-нд зохиогдож буй ядуурлыг бууруулах зориулалттай бараа бүтээгдэхүүн худалдах анхны шууд нэвтрүүлэг болох юм. Нэвтрүүлэг нь хоёр цаг гаруй үргэлжилж, борлуулалтын өртөг нь 6 сая 960 мянган юаньд хүрчээ.

Шууд нэвтрүүлгээр Үчуань шяний хунчир тарих баазтай холбогдож, баазын хариуцлагатнаас Үчуаний хунчрын давуу тал, ашиг тус, хүнсэнд хэрэглэх арга зэргийг танилцуулж, интернет хэрэглэгчидэд түүний ургалтын орчин нөхцлийн тухай бодит ойлголт өгч, худалдан авахад нь тус дөхөм үзүүлжээ. Дуучин Улаантуяа шууд нэвтрүүлэгт холбогдон хөтлөгчтэй Үчуаний онцлогт хоол хүнсний тухай ярилцаж, интернет хэрэглэгчдийг үйл ажилагаагаараа дамжуулан тус орон нутгийн ядуурлыг бууруулж иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажилд хувь нэмэр оруулахыг уриалжээ. Мөн Хятадын ган төмрийн судалгаа, Сансар судлалын аж үйлдвэр , Хятадын барилга байгуулалт, Хятадын Ань Нэн зэрэг төвийн аж ахуйн нэгжүүд шууд нэвтрүүлэгт оролцжээ.

Статитикт харуулснаар энэ удаагийн шууд нэвтрүүлгийг давхардсан тоогоор 10 сая 739 мянган хүн үзэж, төвийн аж ахуйн нэгжээс ядуурлыг бууруулахыг дэмжих цахим худалдаа, Куай Шөү зэрэг платформуудтай хамтран 35 мянга гаруй захиалга авч, борлуулалтын өртөг нь 6 сая 960 мянган юаньд хүрчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701126380251